09. Таван ус.

259 48 2
                                    

"Чи ирэхгүй юм уу? Ирэхгүй бол ирэхгүй гэдгээ хэл. Чиний оронд шинэ хүн авмаар байна." 

"Яасан? Орлого чинь буурчихсан уу? Намайг байхад сайн хандаж байхгүй яасан юм. Ядаж л цалинг минь цаг тухай бүрт өгдөг байсан бол ийм юм болохгүй байх байлаа." 

"Новш гэж, илүү юм яриад байлгүй зүгээр л хэлээдэх." захирал эгчийн тэсвэр энэ удаад алдагдсан бололтой илүү чангаар дуугарав. 

"Миний хариулт тодорхой биш байна гэж үү? Дахиж таны газар очихыг хүсэхгүй байна, бас ... миний өмнө сарын цалингаар хоол авч идээрэй. Дүү нь дайлж байгаа юм шүү." 

Наанаа инээж цаанаа хөгийн зан гаргаж байсан түүнтэй дахиж ярьх зүйл үүнээс өөр байхгүй. Ганц би ч гэлтгүй бусад охид ч хэзээ ч цалингаа цаг тухай бүрт нь мөн бүрэн бүтэн авч байсан удаагүй. Үүний тухай түүнтэй ярьх тоолонд тэрээр үргэлж өөр шалтаг тоочдог байсан юм. Чи тэр өдөр оройтож ирсэн, тэр үйлчлүүлэгчийг уурлуулсан, хүссэн зүйлийг нь хийж өгөөгүй гэх мэт. Тэр ч бүү хэл өвдөг шахам урттай юбка өмсөж ирсэн нэгнийг хүртэл түүнийг нь шалтаг болгон хэлж байсан удаатай. 

Сургууль явах замд санаандгүй байдлаар Сүбинтэй таарлаа. Тэрээр замаа харахгүй зөвхөн утсаа ширтэх ба би түүнийг ажин ард нь алхаж эхлэв. Мөн Сүбин замаа одоо ч харахгүй явах бөгөөд энэ удаад түүний урд шонгийн мод байх аж. Үнэхээр тэрээр замаа харахгүй байсан учир тэрхүү шонгийн модыг мөргөхөөс нь өмнө амжин цүнхнээс нь татаж авлаа. 

"Бурхан минь гэж." Сүбин гайхшран, зүрхэн тус газраа гараа тавина. 

"Мэдрэлгүй амьтан минь, замаа харж яв л даа. Чамайг мөргүүлээд орхих байсан ч утас болон нүдний шилийг чинь бодоод зүгээр өнгөрхөө больсон шүү."

-

Сүбин одоо ч хажууд минь утсаа ширтэн алхах ажээ. Үнэхээр чухал зүйл үзэж бас уншиж байгаа бололтой хумсаа мэрэн алхана. 

"Юу юм бэ? Шалгалтанд ирэх тест юм уу?" 

"Үгүй ээ." 

"Тэгвэл хэл л дээ. Юу болоод ингэтлээ-"

"Удахгүй болох тоглолтонд дуулах дуу. Надад ирсэн дуунуудаас зөвхөн хоёрыг нь л сонгох ёстой болохоор төвлөрөх хэрэгтэй байна." 

"Юу? Тоглолт? Бас дуу гэсэн үү?"

Сүбин утас барьсан гараа доош буулган, итгэмээргүй харц гаргасаар миний зүг ширтэж эхлэв. Төд удалгүй тэрээр ёжилсон инээмсэглэл тодрууллаа. 

"Чи намайг нэг ч удаа сонирхож байгаагүй гэж үү? Яагаад нүдний шил зүүдэг энэ хүү охидуудын дунд тэгж их алдартай байдгыг ч сонирхож байгаагүй хэрэг үү?"

"Яасан? Би яасан гэж чамайг сонирхох юм. Ямар галзуурсан байгаа биш дээ." 

"Ойлголоо, чи удахгүй харах болно. Алив, хурдан алхаад өг. Хичээлээс хоцорлоо." 

-

              "Хөгжмийн клубын өрөөнд 5-н ус аваад ир. Яаралтай."

Хичээл тарах дөхөх үед утсанд минь Сүбинээс ийн зурвас ирэх аж. Одоо ч тэрээр намайг боолчилсон хэвээр. Гэхдээ 5-н усаар яах гэж байгаа юм бол? Тэгж их цангаад байгаа юм байх даа.

A naughty class leader | CSB Where stories live. Discover now