10. Хуурамч найз охин.

222 49 0
                                    

Хөгжмийн өрөөний хаалгыг тогших үед өрөөн дотор гэнэт л баахан хүмүүсийн гүйлдэх бужигнаан сонсогдох нь тэр. Удалгүй дахин хаалгыг нь тогших гэтэл Сүбин хаалгаа онгойлголоо. Тэрээр гараараа дотогшоо заан намайг дотогш орохыг урих аж.

Түүний захисан уснуудыг барьсаар орвол хана дагуу дөрвөн залуу миний зүг гараа даллан зогсож байх нь тэр. Тэд бүгд нүүрэндээ инээмсэглэл тодруулсан байх агаад хамгийн гайхмаар зүйл гэвэл хамгийн зүүн захад нь ягаан үст ханхүү зогсож байсан явдал.

Сүбин "Танилцаарай. Миний найзууд." хэмээн тэдний зүг гараараа заалаа.

Мөр хүртлээ урт үстэй өхөөрдөм хүү хамгийн түрүүнд над руу гараа сунган "Бомгю гэдэг. Танилцахад таатай байна, бэр эгч ээ." хэмээх нь тэр. Би гайхсаар Сүбин рүү харвал тэрээр миний зүг долоовор хуруугаараа уруулан дээрээ чагтлан тавих нь тэр. Тэгэхээр тэр магадгүй ягаан үстэд өөрийгөө мэдэгдүүлэхгүй гэсэн дээ намайг өөрийнхөө найз охин гэж хэлсэн байх нь. Харамсалтай л юм, би түүнийг саяхан л сонирхож байсан шүү дээ.

Би гэнэт л чихнийхээ хажуугаар унжсан үсээ гараараа янзлан "Юу вэ? Сүбин чи хүнд хэлэхгүй гэсэн байж найзууддаа хэлчихсэн юм уу?" хэмээн айлгүйтсэн маягтай хэллээ. Тоглоом одоо эхэллээ.

Түүний найзууд ээлж дарааллан надад өөрсдийгөө танилцуулсаар хамгийн сүүлд ягаан үстийн ээлж ирлээ. Тэрээр миний зүг дөхөн "Сүбиний найз охинтой ингэж нэг юм танилцдаг юм биз дээ? Миний биш түүний найз охин байгаад чинь харамсаж байна шүү. Дахиад танилцуулчихья, Чүэ Ёнжүн гэдэг." хэмээсээр эгдүүтэй инээмсэглэлээр мишээв.

Түүнд донтсондоо болоод ч тэр үү гэнэт л амнаас минь "Би түүний найз охин биш ээ." хэмээх үг санамсаргүй гарчих нь тэр. Энэ үед тэд бүгд гайхсан харцаар харах бөгөөд араас минь ч бас Сүбин нуруу луу гараараа хатгах аж.

Би дахин худлаа инээмсэглэл тодруулан, хоолойгоо засаад "Т-тоглосон юм аа. Хэхэх, мэдээж би түүний найз охин байлгүй яахав." хэмээхэд тэд ч бас инээлдэнэ.

Тэд миний авчирсан усыг уугаад дахин бэлтгэлдээ оров. Хэдий эндээс зугтмаар байсан ч хичээл тарчихсан бас гэртэй хариад хийх зүйлгүй тул зүгээр л тэдний бэлтгэлийг хажуунаас нь ажихаар шийдсэн юм.

-

Сүбин бэлтгэлийнхаа дундуур над дээр ирэн цамцаа тайлан өгөөд хөлсөө арчин буцан бэлтгэлдээ орлоо. Тэр яг л ... найз охинтойгоо байгаа юм шиг аашилж байна. Хамгийн хачирхалтай нь гэвэл ... түүний энэ тэнэглэлийг би хүлээн авсан явдал. Хмм ...

Тэдний бэлтгэл дууссан бололтой бүгд гадуур хувцсаа солин өмсөөд эхнээсээ заалыг орхин гарна. Ёнжүн гарахаасаа өмнө бидэнд баяртай хэмээн хэлэх бөгөөд миний үсийг гэнэт илэх нь тэр.

Сүбин "Хөөе, яагаад найз охинд минь хандраад байгаа юм?" гэхэд Ёнжүн инээмсэглэн "Үерхэж эхлээд удаагүй гэсэн биз дээ. Тэрнээс чинь өмнө бид нэгэнтэйгээ танилцчихсан байсан байх аа? Чамтай үерхээгүй бол надтай үерхэх байсан юм." гэсээр цүнхээ нэг мөрөндөө үүрээд заалны хаалгаар гарав.

Аюул! Миний зүрхний хэмнэл маш хурдтай алдагдаж байна!

A naughty class leader | CSB Where stories live. Discover now