06. Чамайг авлаа!

295 56 2
                                    

  Караокений арын өрөөнд нүүрнийхаа будгыг янзлан суухдаа өглөөний болсон явдлыг ахин толгойдоо бодов. Яаж ч бодсон бардам зангаа алдахгүйг үргэлж хичээдэг миний хувьд түүний өмнө инээдтэй байдалд байснаас сургуулиа хаясан нь дээр санагдана. Угаасаа их сургуульд сурахгүйгээс хойш тэнд суугаад яах юм? Цагаа дэмий үрж байгаа хэрэг л болно. 

"Сури, бэлдээрэй." 

"Заа" 

Суудлаасаа босон хувцасаа янзлангаа толинд өөрийгөө харахад хажуугийн суудалд сууж байсан эгчмэд бүсгүйчүүд сонин харцаар надруу харж байгаатай тулгарав. Намайг тэдний зүг харахад ч тэд инээлдсээр цааш босон явсаар өрөөнөөс гарах бөгөөд би тэднийг нэг их тоолгүй араас нь гаран захиалгын өрөөнд орлоо. 

Ерөнхийдөө энд надруу хардаг эмэгтэйчүүдийг би 2 ангилдаг юм. 

1. Өдий жоохноосоо буруу замаар явж буй бяцхан охин руу өрөвдөлтэй харц шидэх эмэгтэй. 

2. Өөрөөс нь хөөрхөн болохоор, надаас өө хайж атаархлын харц шидлэх инээдтэй бүсгүй. 

Мэдээж саяны хоёр хадагтай бол хоёр дахь төрлийн хүмүүс юм. Тийм дээ ч тэднийг аль болох тоохгүй байх хэрэгтэй. Эс тэгвэл тиймэрхүү төрлийн хүмүүс ямар яршигтай, хэрүүл хийдэг гэдгийг мэдэх л байлгүй. 

007-р өрөөнд орвол танил царай намайг угтаж авах нь тэр. Нүдний шил, тэнэг үсний засалт болон дүрэмт хувцас л байхгүй болохоос яг л Чүэ Сүбин. Үгүй байлгүй дээ, тэр энд байх ёсгүй. 

Хар савхи өмсөн, үсээ гялалзтал нь гелдсэн тэрээр миний зүг сониучирхан харах аж. Би ч явсаар түүний хажууд очин суух бөгөөд түүний уух юмыг аягалан өмнө нь барьлаа. 

"Танихгүй байгаа юм уу?" 

Гарт минь байсан шар айраг шалан дээр асгарав. 

"С-сүбин?"

"Ваав, нүднийхээ шилийг л авчихсан байхад үнэхээр таньсангүй гэж үү? Энэ төрхөөрөө аллага үйлдвэл бараг баригдахгүй байх нь ээ." 

"Юу хийж яваа юм?" 

"Чи л намайг урьсан шдээ. Урилгыг чинь хүлээж аваад л ирлээ."

Би санаа алдан түүний зүг хорсолтой нь аргагүй харцаар ширтэнэ. 

"Яах гэж ирсэн зорилгоо л хэл. Битгий миний цагийг үрээд бай." 

"Зүгээр ээ. Би мөнгөө төлчихсөн болохоор чиний цагаас үрээгүй. Чи намайг зөвхөн чиний сул талыг атгасан гэсэн байх аа? Би шудрага бус зүйлд дургүй болохоор чамд өөрийнхөө сул талыг хэлэх гэж ирсэн юм."

"Тэгээд юу юм бэ дээ?" 

"Би хойд ээжтэй."

Би худлаа инээмсэглэн "Чи тоглоод байна уу? Би ээжтэй байсан бол ингээд явах юм шиг байна уу?" гэхэд тэрээр долоовор хуруугаараа уруулаа чагтлан "Дуустал нь сонс л доо. Сая би зүгээр л өөрийнхөө тухай хэлсэн юм." 

...

"Би эмэгтэй хүн сонирхдоггүй. Энийг чамд юу гэж ойлгуулах юм дээ .. аан, би ижил хүйстэн." 

"Чи тоглоод байна уу?" 

"Үгүй ээ. Энэ үнэхээр миний хэнд ч хэлж байгаагүй нууц. Ингээд хоёулаа нэгнийхээ сул талыг мэддэг боллоо. Тэгэхээр, одоо эндээс явцгаая! Энд орж ирсэн ах нар ямар нэгэн бүсгүйтэй цуг гардаг биз дээ? Өнөөдөр орой би чамайг аваад явья." 

 Муу золиг чинь!

A naughty class leader | CSB Where stories live. Discover now