Хаягдчихлаа

275 29 8
                                    

Эртээ урьдын цагт биш одоо цагт хотын төвд саруулхан ганц өрөө байранд нэг бяцхан эгдүүтэй залуу амьдардаг юмсанжээ.

Энэ бяцхан эгдүүтэй омега залууд юу юунаас илүү хайрладаг альфа залуу байдаг ажээ.

Манай бяцханааг Пак Жимин харин бяцханаагийн найз залууг У Сүнтэ гэдэг.

Манай хоёр үерхээд бүхэл бүтэн 2жил болсон ажгуу.

Жимин Сүнтэд амьнаасаа илүү хайртай. Хэр их гэдгийг нь чөтгөр бүү мэд.

Кмм кммм за тэгэхээр үйл явдалдаа орох гэж байна. Одооноос миний ярих гэж байгаа зүйлийг сайн анхаарч унших хэрэгтэй шүү! Эс тэгвээс ойлгохгүй байх нигууртай.

7 хоногт ганц л олддог амралтын өдрөө эдлэн буйдан дээр тэрийн хэвтэх Пак Жимин.

Жимин яг л үхсэн хүн шиг унтах бөгөөд уг амар амгалан байдлыг нь утас нь дуугарснаар эцэслэв.

Чийртай дуугарах утсаа аван нойрмог хоолойгоор:
-Байна уу?

-Хайраа унтаж байсан юм уу?

-Мхн

-За тэгвэл унт даа. Гэхдээ өнөө болох халуухан шөнөдөө бэлдэх хэрэгтэй шүү!

-Айн

-Өнөөдөр чи бид хоёр үерхсний хоёр жилийн ой

ө тийм юм байна шд

-Тэгвэл бэлэг бид хоёр чамайг хүлээж байя~

-Хайраа би ч гэсэн бэлэгтэй очиноо үнсье!!! Орой 5 гээд яваад очъё

а

Диийд дийдд утас тасарсанг илтгэх чимээ гарч Жимин ч шуртхийн босч нүүр шүд гэх мэт зүйлсээ угаана.

Халуухан шөнө халуухан шөнө ээ бурхан минь өөр юм бод өөр юм бод.

Биенийхээ илүүдэл үснүүдээ ч хусан. Цэмцийгээтхэв.

Тэгээд өөрийнхөө ганц цайны гэсэн хувцаснуудаа гарган өрж тавиад сонгож гарлаа.

Арай гэж нэг юм олж өмсөөд цагаа харвал дөнгөж 2 цаг.

Толгойгоо маажин хэсэг эргэлзсэн ч 2 жил үерхсэн найз залуу нь болсон хойно яадаг юм гэж бодон шууд л гараад давьхчихав.

Очих газар хүртлээ догдлол болон сандарлаар дүүрэн явах бөгөөд замын турш яг л үүлэн дээгүүр хөвөх мэт мэдрэмжин дунд мансуурах мэт явсаар нэг л мэдэхэд хаалганых нь гадна зогсож байв.

Хэдий нь болзсон цагаасаа эрт ирчихсэн ч санаа зовох зүйлгүйгээр хаалганых нь хонхыг дарав.

Хонх нь нилээн удаан дуудуулах ба Жиминийг яг босгоноос нь явдагийн даваан дээр хаалга онгойв.

Жимин тэр даруйдаа нүүрэндээ инээмсэглэл тодруулан эргэж харав.

Эргэж хармагцаа үзэсгэлэнтэй инээмсэглэл нь замхрав.

Ард нь тэрний хайртай нэгэн өөр нэгэнтэй байв.

Эхэндээ гайхлаа. Зүгээр л дүү эсвэл хамаатан нь юм болов уу? Гэж.

Сүнтэ нимгэн халад өмссөн байх бөгөөд хаалга тайлсан хүн нь шал өөр нэгэн байх аж.

Харваас л Омега гэдэг нь бат байх бөгөөд гадаад төрх нь үнэхээр ялдамхан байх бөгөөд шар үс болон цайвар арьс нь лемонийг санагдуулам байх аж.

Жимин хэсэг нүдээ бүлтэгнүүлэн гайхсан байртай зогсов.

Сүнтэ харин бага зэрэг залхсан гэмээр харц тодруулав.

Уур амьсгал нэг л биш болоод ирсэнийг Жимин хэнээр ч хэлүүлэлтгүй мэдэрч эхэллээ.

Сүнтэ нэг хүчтэй санаа алдан:
-Жимин аа би чамайг 5 цаг гээд хүрээд ир гэж хэлсэн биз дээ

Жимин тэрний үгийг сонссон ч хүлээж авсангүй, хуруугаа өнөөх шаргал үстэй омега руу заан:
-Энэ хэн бэ?

Сүнтэ:
-Миний хайртай хүн гэж ямар ч хувиралгүй хэлэв.

Харин энэ үг нь Жиминд их л хүндээр тусав.

Сүнтэ бяцхан Жиминий зүрхийг яг л гараараа базаад хаячихаж байгаа мэт өвтгөв.

Жиминий уруул чичирхийлсээр:
-Я.яг хэзээнээс эхлээд намайг хуурч байгаа юм?

Шаргал үст омега:
-Жил гаран гэж хэлэн Сүнтэгийн уруул дээр үнсэн озов.

Тэд Жиминийг энд байгаа үгүйг ч үл анзааран үнсэлцэн зогсоно.

Харин Жимин нулимс дүүрэн нүдээр тэдний хаалганаас буцан явлаа...









○My servant omega○Where stories live. Discover now