red 5 diamonds

72 12 3
                                    

Жимин бяцхан залуугийнхаа хувцсыг нь өмсөгсөөр тэр хоёрын ээлжит нэгэн гадуур тэнэлт эхэлж буй нь энэ.

Жиминд зөвхөн хүүгээ харах ажил л байдаг болохоор урт өдрийн турш үнэхээр уйддаг аж.

Өнөөдөр тэр хоёр дэлгүүр хэсэж Жинд болон өөртөө мэдээж бяцхан үрдээ ч мөн хувцас авахаар дэлгүүрийн зүг жолоо мушгин амандаа дуу дуулсаар явна.

Хэтэрхий эрт аав болчихсон л болохоос биш Жимин үнэндээ урлаг спорт бүх зүйлээрээ төгс нэгэн л дээ.

Аз жаргалтайгаар жолоо барин явж байтал огцом хэн нэгэн машиных нь урдуур галзуу солиотой юм шиг үсрээд гараад ирэв.

Огцом тооромзоо гишгэсэн тул нялх үр нь цочсондоо уйлж эхлэв. Жимин машиных нь урдуур орсон хүнийг битүүхэн хараан нялх үрээ энгэртээ тэврэн аргадав.

Тэгтэл машиных нь урдаас хачин өрвийсөн залуу гараад ирэв. Нүүрнийх нь арьс овоорсоор машинаасаа буухад замбараагүй үс хэлхгэр хувцастай л болохоос биш жигтэйхэн царайлаг залуу зогсож байх нь тэр.

Царайлаг байгаад нь олзуурхсан ч амьнаасаа уйдсан залууг толгой түрүүгүй загинаж гарав.

Харин залуу юу ч үл дугаран жигтэй харцаар залуу харан зогссоор л байв.

Загинасаар залхаж гүйцсэн залуу түүнийг үлдээн машиндаа суун явж одоход ард нь үлдсэн сэгсгэр залуу толгойгоо маажин гайхсаар хоцров.

Эцэст нь өдөржин шөнөжин дэлгүүр хэссэн Жимин ядран хальт амрах санаатай кофе шоп оров.

Кофее шопын дуу тоглуулагчаар     (G) idle 'my bag' эгшиглэхэд Жимин өвөр дээрээ буй хүүхдээ ч үл хайхран тэрүшхэн тэндээ дэвхцэн өөрийгөө зугаацуулана.

Тэгтэл удаа ч үгүй маш царайлаг өндөр залуу орж ирсэн нь хүүхдийх нь эцэг гэдгийг мань хүн даан ч таньсангүй.

Хоосон шахуу кафед улаан цайм өөдөөс нь харан суух залуу руу Жимин сэжиг бүхий жигтэй харц шидлэхэд өнөөх нь захталгаа өгөн хээв нэг сууна.

Өнөөх залуу өөдөөс нь харан сая л нэг ам нээхлээ хэлсэн үг нь:
- how many diamonds in my bag?

Жимин ч намиран:
- red five diamonds гэсээр жигтэй хөдөлнө.

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Feb 08 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

○My servant omega○Where stories live. Discover now