Үхэх гэж байгаа

155 19 10
                                    

Анир чимээгүй ноёлсон өрөөнд Тэхён болон түүний өвөө сууна.

Аав ээж хоёр нь бага байхад нь нас барж Тэхён өвөө эмээтэйгээ үлдсэн юм. Түүний дэргэд бүхий л цагт өвөө эмээ нь л байсан гэхэд хэлсдэхгүй.

Гэвч Тэхёний өвөө нилээн хатуу хааяахан нэг тоглоом хийдэг ч ажил дээрээ ерөнхийлөгч байсан ч чичирмээр хүйтэн аура ялгаруулж чаддаг харизматай магадгүй Тэхён ч түнийг нь өвчсөн мэт яг таг дуурайсан байх.

Тэхён өрөөн дотор өвөөгөө ямар хэргээр дуудуулсныг мэдэн будилсаар үл ялиг сандран зогсоно.

Өвөө нь нүдний шилээ дээшлүүлсээр Тэхён руу харж:
-Чи ирсэн үү? Хэлэх юм байна тийшээ суу гэхэд Тэхён ч дуулгавартай дагана.

Өвөө нь:
-Чамд чинь ер нь хань ижил гэж байна уу? Муу эмээ бид хоёр чинь сүүлийн хэдэн жил их л ярьлаа. Тэгээд ч хань ижилтэй болсон байхад өрсөлдөгчид ч хавьгүй бага болоод ирнэ. Хувьцаа эзэмшигчид ч найдвартай зүйлд дуртай улс юм хойно.

Гэхэд Тэхён:
-Тэр тал дээр санаа зоволтгүй ээ өвөө би хайртай хүнээ олсон

Өвөө:
-Гүэ тэгээд золиг минь дагуулаад ирэхэд яадаг юм. Бид хоёр бариад идчихгүй нь л лавтай. Миний бие сүүлийн үед их л муу байх шиг байна. Хэдхэн сарын нас үлдсэн юм байх гээд хэдэн цаастай зүйл сунгахад Тэхён бүлтгэнэсээр өнөөхийг нь авав. Үнэхээр өвөөг нь хорт хавдартай гэсэн байх бөгөөд ердөө 5сар л үлдсэн байв.

Тэхёны зүрхийг хэдэн мянган зүүгээр шивэх шиг л болов. Нулимс нь гоожин уйлж унжин өвөөгийнхөө энгэрт очиж шигдэв.

Бага байхын л ингээд өвөөгийнхөө тэвэрт орох дуртай байж билээ. Одооч өвөөгийнхөө энгэрт багтахааргүй дэнхийж орхиж дээ хөөрхий

Өвөө нь ч гэсэн гуниг дүүрэн харцаар Тэхён руу харж:
-Ачаа л үнэрлэмээр байна бусад нь яах вэ хорвоогийн жам вм хойно.

Тэхён ч уйлсаар;
- Ө.Өвөө би одоо а.аваад ирий за юу та хүлээжий гэсээр гүйн одов.

Түүнийг гарсны дараа өвөөгийнх нь царайны хувирал огцом солигдов.

Тэгээд утсаа гаргаж ирээд:
-Эмгээн хүү маань хүнтэй сууна гэнээ.

Эмээ нь:
-Пэээээ за аштай юу даа. За тэгвэл муу хүүгийнхаа хурмыг бэлдэх нь байна шд ээ

Өвөө нь:
-Төрөөгүй хүүхдэд төмөр өлгий гэж эхлээд юутай ч уулзсаныхаа дараа шийдвэрээ гаргана шүү. Бас нэг манай хүүгийн мөнгөнд болсон шуналтай гар ороод ирвэл яана.

Эмээ нь :
-За тийм шүү! Миний өвгөний хэлдэг яг зөв. Би хүлээж л байя гэж ярихтай зэрэгцэн өвгөний нарийн бичиг орж ирэн тэдний яриа өндөрлөв.

○My servant omega○Where stories live. Discover now