Бурхны аврал

214 22 4
                                    

Эмнэлгийн орон дээр саяхан л тарчилан хэвтэж байсан Жимин гэнэт л үүлэн дунд хөвөн бүх зүйлээс ангид халин дүүлж эхлэв.

Тэр газар Жиминийг өөрийн эрхгүй инээмсэглэхэд хүргэх бөгөөд тэртээ алсаас цагаан далавчтай нэг хүн нисэн ирж байхыг харав.

Өнөөх хүн Жиминий хажууд ирэхэд Жимин сандран нүүрээ таглав.

Учир нь тэр хүн нүцгэн байсан юм. Бас европ төрх болон шар үсэндээ зохицомгүй хачин нум сум барьжээ.

Жимин нүдээ таглан амандаа:
-Ёоо гэгээн цагаан өдөр нүцгэн яваад ямар эргүү мал нь ингээд явж байдаг байна аа цкк2 одооны энэ залуус уу? Гэсээр бувтнахад өнөөх нь ч бас муухай царайлан амандаа:
-Юу вэ? Хүн өөрийг нь аврах гээд ирж байхад нүцгэн шалдангаар нь доромжлоод байх юм. Аврахаа больдог ч юм билүү. Гэсээр муухай харна.

Жимин чангаар:
-Чи одоо нүцгэн шалдан гадуур яваад галзуугийн эмнэлгийн хурцийн тасгаас оргоцон юм уу? Хаашай юм.

Нөгөө эр:
-Хүүе татлаа савлаа. Хайрын бурхан Амур гэж сонсоогүй юу чи?

Жимин:
-Гүэ одоо чи юу даа? Жижгхэн хүүхэд байдаггүй байсан юм уу?

Амур:
-Гүэ тэгээл өсцөн юм аа. Яасан олон үгтэй бацаан бэ чи

Жимин:
-Хүн дээр ирж хэрүүл өдсөн нь хэн билээ дээ. Бацаан чихшиг Шал сонин санагдчлаа

Амур:
-Ёоо чиний заяаны хань чинь чамтай уулзахгүй бол дэлхий дээр өтлөөд будаа болдог юм байгаа биз дээ. Хайран сайхан залуу нас хэд хэдэн хүүхэд хийгээд амжина шд. Тэрнээс эь сэргийлж байхад юу гэнэ вэ?

Жимин:
-Хүүе....

Амур:
-Цаг дуусч байна хурдал хүүхэд чинь цаана чинь өлсөж үхлээ гэж хэлмэгц Жимин бодит ертөнцөд нүдээ нээлээ.

Бүхэл бие нь тэр чигтэй хөндүүр оргих бөгөөд хоолойноос нь ганц ч авиа гарахгүй байлаа.

Хажууд нь байсан зүрхний машин гэнэт л ачааллаж эхлэхэд эмч болон сувилагч нарын санаа амран Жиминий азтайг гайхсаар гарч одоцгоов.

Харин нэг эмч ирэн Жиминээс хэдэн зүйл асууж лавлав. Жимин ч чадлаараа л хариулах гэж үзэнэ.

Дараа нь тэд тэрний хүүхдийг өгсөн юм. Бурхан минь ямар хөөрхөн гэж санана. Яг л бяцхан туулайн бүжин шиг өхөөрдөм. Нүд болон хөмсөг зэргийг харахад тэр шөнийн хүн санаанд нь орох ч тийм ч их анхаарал хандуулахгүйг хичээнэ.

Эх болон хүү хоёрыг харж санаа нь амарсан Жин инээмсэглэсээр Жиминд шөл бэлдэхээр гэр лүүгээ хөдлөв

○My servant omega○Where stories live. Discover now