Томорч байна

230 22 8
                                    

Жимин жирэмсэн гэдгээ мэдээд аль хэдий нь 4сарыг ардаа үджээ.

Жиминий гэдэс бүр том биш ч гэсэн мэдэгдэхүйц томорсон байв. Гэвч сүүлийн үед Жиминий сэтгэл санааны байдал нэг л тогтворгүй болж эхлэв.

Угын жирэмсэн болохоор аргагүй байж магадгүй ч сүүлийн үед нэг шөнийг өнгөрөөсөн тэр нэгний тухай их бодох болж үнэхээр тийм хүний хүүхдийг тээх нь зөв үү гэх мэт бодлуудыг их бодох болов.

Мөн жирэмсэн хүн хэрнэ хоолны дуршил нь аажим аажмаар алга болж эхлэв.

Жиминий энэ байдал аль хэдий нь Жиний гярхай нүдэнд өртөж амжсан байлаа.

Ялангуяа нэг биш хоёр давхар болсон тул түүнд энэ нь маш чухал байсан юм.

Жиминийг хүчилж байж арай гэж нэг эмнэлэг дагуулж оров.

Шинжилгээ өгч үзлэгт орсоны дараа хариуг нь хүлээн үүдэнд сууж байхдаа тэд ийн ярив.

Жин:
-Яагаад сүүлийн үед ингэж их бодлогоширонгуй байгаад байгаа юм. Жирэмсэн хүн гэдгийг чинь ойлгож байгаа ч... Гэсээр дуугаа хураахад

Жимин:
-Зүгээр л хүүхдийн эцгийн талаар их бодох болсон. Тэр хүн хаана юу хийж байдгийг бас нэрийг нь хүртэл мэдэхгүй шүү дээ. Тэгээд л бага зэрэг бодлогоширсон хэрэг.

Жин Жиминий бяцхан гарыг атгаж:
-Ямар ч үед ах нь чиний хажууд байж өгье. Тийм ээс ахаасаа битгий юм нууж байгаарай. Сэтгэлээ ч бас хүссэнээрээ уудал би чамайг сонсож өгье. Жимин аа ах нь чиний хажуд байгаа болохоор санаа зоволтгүй.

~❄🌼

○My servant omega○Unde poveștirile trăiesc. Descoperă acum