Харсан

170 21 10
                                    

Жин компаниар өөрийн хэлтсийг хэрэндээ л танилцуулан явна. Эхлээд харилцаа холбооны хэсгээр буюу өөрийнх нь хэлтсээр явж эхэлсэнд нь дотроо чимээгүйхэн хараасаар өөрийн хэлтсийн хэсэг бүрийг мөн ирээдүйн зорилго, одоо ажиллаж буй төсөл зэрэг ажлын зүйлсээ тайлбарлан түүнд болон хамт явж буй хүмүүст нь хэрэндээ л танилцуулах гэж хичээв.

Харин Намжүүн гэгч тэр бүгдийг анхааралтай гэгч нь нягталж шалган явж байлаа. Ямар нэг өө хайх гэсэндээ биш тэр дэндүү нягт нямбай нэгэн ажээ.

2,3 цагийн дараа Жиний хэсгийн тайлан дуусч Намжүүн бусад хэсгүүдээр явж үзэхээр явахдаа Жинтэй хальтхан уулзахаар дуудав.

Жинд татгалзах шалтгаан байхгүй тул дуугүй л Намжүүнийг даган явав.

Хоёул ярилцаж болох чимээгүй газар очмогц Намжүүн халааснаасаа тамхи гаргаж ирэв.

Энэ үед Жиний урам багахан хугарч орхив. Уг нь тэр Намжүүнийг арай өөр нэгэн гэж бодсон юм сан. Боловсролтой, соёлтой нэгэн гэж бодсон юм сан.

Жин урам нь хугарсандаа ч тэр үү:
-Ярих зүйлээ хурдан ярьчихвал сайн байна. Тэгээд ч та бид хоёр ингээд яриа өрнүүлээд байхаар дотно гэж бодохгүй л байна.

Намжүүн тамхиныхаа утааг тэнгэр өөд үлээн:
- 9сар орчмын өмнө манай захирлын өвөрт нэг завхай омега орчихсон юм. Тэгээд маргааш өглөө нь ор сураггүй болчихсон. Тэр үед тэр завхай омеган хажууд та ч бас байсан биз дээ Ким Согжин ахлах аа?

Согжины царай цонхийн гацаж түгдэчсээр:
-Юу яриад байгааг чинь ойлгохгүй байна. Тэгээд ч хэрвээ тэр омега завхайрах сэдлээр танай захиралд ойртсон бол яагаад ор сураггүй алга болдог юм? Ким Намжүүн захирлаа жоохон логиктой юм ярьвал яасан юм. Гэсээр толгой сэгсрэн дотогш орлоо.

Харин Намжүүн ард нь Жиний араас ширтсээр багахан жуумалзалзсаар амандаа бувтнав:
- Худлаа ярьж чаддаггүй байх нь...

~~~~~~~~~~~
З/Т: хааяаа2 өөрийнхөө бичсэнийг эргүүлж нэг уншихаар өөртөө гутрах юм. Та нар аягү хөөрхөн байгаа ч надад асуудал байх шиг байна............

○My servant omega○Where stories live. Discover now