Гахай

214 23 4
                                    

Жин Жимин хоёр хамтарч амьдраад 7 хоног орчим болж байлаа.

Эхний хэд хоног Жиминий сэтгэл санаа үнэхээр хэцүү байсан ч Жиний ачаар тэр арай гэж дээрдэв.

Саяханаас явж шинэ ажилд ч оров.

Гэвч Жинд сүүлийн үед илт анзаарагдах болсон зүйл хэд хэд байлаа.

Урьд өмнө нь гуйлгаж байж арай гэж ганц хоёр халбага иддэг байсан бол одоо бүр шөнө орой болсон хойно гурилан идэх юм эргүүлдэг болсон нь хачин байлаа.

Эхэндээ зүгээр л стесс, сэтгэл санаагаар унасан байх гэж бодсондоо их идэх нь хэвийн үзэгдэл мэтээр хүлээж авсан ч...

7 хоног гаран өнгөрчээ.

Жиминий сэтгэл санаа нь дээрдэж амьдралаасаа тэр муухай зүйлсийг арчин шинээр эхэлж байлаа.

Угийн л Жимин нэг зүйлийг тийм олон өдөр бодож бас тэр зүйлдээ тийм ч удаан хугацаагаар шаналж чаддаггүй төрлийн хүн.

Гэвч тэр шөнийн явдлыг хэзээ ч мартаж чадахгүй байх. Угаасаа яаж ч мартах билээ.

Харин Жиний сэжиглэсэн сэтгэл өдөр ирэх тусам нэмэгдсээр...

Нэгэн өглөө хоолны ширээний ард өглөөний цайгаа ууж байсан Жиминийг огиход л Жин тэрнийг мэдэв.

Тэр жирэмсэн болчихож...

Жин нүдээ бүлтийлгэн урьдчилан бэлдсэн тестээ Жимин рүү шидэв.

Жимин ч Жиний хэлэх гэж буй зүйлийг ойлгосон бололтой хурдхан шиг ариун цэврийн өрөө орохоор явав.

Жимин гарч ирэхдээ инээмсэглэсэн байлаа. Жиний санаа амарч түүнийг жирэмсэн биш байх нь гэх бодол орж ирэн сууж байсан сандалныхаа түшлэгийг налав.

Тестийн хариу үнэхээр л жирэмсэн биш гэж гарсан байх аж.

Одоо л Жиний санаа зовнил тайлагдаж Жиминийг аван эмнэлэг оров.

Огих гэдэг ямар нэгэн өвчиний шинж тэмдэг байж ч болно. Бас Жимин эмнэлэгт үзүүлээгүй нилээн улсан байсан юм.

Ямартай ч эмнэлэгийн гадаа ирэн Жиминийг эмчид үзүүлэв.

Эмнэлгийн өрөө:
Жиний өрөөгөөр нэг хадах дуу гарав.

Жин:
-ЮУУУУ!!!!!! ЮУН БАЙЖ БОЛОМГҮЙ ЗҮЙЛ ЧРИАД БАЙГАА ЮМ АХИАД ШИНЖИЛ.

Ахин хийсэн ч үр дүн өөрчлөгдсөнгүй. Жин үсээ зулгаан толгойгоороо газар шаах шахна.

Харин Жимин ямар ч илэрхийлэл үгүй харцаар хана гөлрөнө.

Одоо яах ёстой вэ? Авхуулах уу? Төрүүлэх үү?

Амьдрал яагаад гэнэт л ийм зүйлс хэлэх ч үгүй шууд л дээрээс шидчихдэг юм бол.

Ямар ч асуудалгүй байсан Жиминий амьдрал үнэхээр тэсвэрлэшгүй мэт бэрх болж эхэлж буй мэт л байлаа.

Одоо яг яах талаар үнэхээр л мэдлэг алга...

○My servant omega○Where stories live. Discover now