Юу ч бодох хэрэггүй

231 23 2
                                    

Бааранд согтуугаар чанга чанга орлилдон суух хоёр залуу.

Нэг нь найз залуудаа араараа тавиулж ууж байгаа бол нөгөө нь найзынхаа сэтгэл санааг дээрдүүлэх зорилготой цуг уусан ч согтчихсон хоёр найз.

Хоёул маш үзэсгэлэнтэй омега ч өөрсийгөө үнэлэх үнэлэмж нь дэндүү доогуур байх хоёр найз.

Зөвхөн өнөөдөр л юунд ч санаа зовохгүйгээр сэтгэл амар архидхаар шийдлээ.

Жимин:
-СҮНТЭ МУУ ТАРВАСАН ТОЛГОЙТ!!!

Жимин:
-ХАЛУУХАН ШӨНӨӨ МАРТЛАА ДАА СҮНТЭ

Жимин:
-БИ ЯВЛАА СҮНТЭ

Жин:
-Тийшд эцсийн эцэст ийм хөөрхөн омегаг тоохгүй тэр Сүнтэ чинь жинхэнэ адгийн амьтан байхгүй юу

Жимин хэсэг зогсуулан сууж байснаа гэнэтхэн л нүүрээ үрчийлгэн амаа ангайн уйлж гарав.

Сэгсийчихээд яг дэгдээхий шиг харагдаж байгаад нь Согжин дургүйлхэн мангасдаад хаяв.

Жин ч бас Жиминийг уйлаад эхлэхэд дагаад уйлж эхлэв.

Жин:
-Чи б.битгий уйлаад б.бай л даа  гэсээр ээрч мууран арай гэж хэлэв.

Гэнэт л гай газар доороос гэгчээр баахан булиа залуус тэр хоёрыг хүрээлж эхлэв.

Ядаж байхад хоёулаа омега дээрээс нь жоохон халамцуу болоод ч тэр үү эсэргүүцэл үзүүлж чадахгүй байлаа.

Юун эсэргүүцэл үзүүлэх...

Гэнэт л хар костюмтай залуус ч бас газрын гаваас гарч ирсэн мэт гараад ирэх аж.

Тэгээд хоорондоо алалцаад унав.

Эцэст нь хар костютай залуус дийлж тэдний цаанаас хамаг бүдүүн дарга болон хамаг бүдүүн даргын босс хоёр гарч ирлээ.

Босс нь залуусдаа хандан:
-Тарцгаа!!!

Залуус ч алга болцгоов.

Тэхён(Босс) туслах буюу сайн найздаа хандан:
-Намжүүн энэ хоёр омегаг зохицуул миний газар ийм бусармаг зүйл хийж болохгүй болохоор гэрийнхэнийг нь дууддагсан уу? Буудал олж өгдөгсөн үү? Өөрөө мэдээд зохицуул гэв.

Намжүүн ч толгой дохив.

Харин босс буюу Тэхён эргэж хараад явах гэснээ хальт эргэж харан ширээ дэрлэн тас үсэрсэн Жиминийг харлаа.

Гүэ яахав дажгүй шүү анхаарал татаж чадаж байна энэ омега гэсэн бодол тээсээр Жиминийг өргөн Намжүүнд Жинийг зохицуул гэж хэлэн Жиминийг аван буудлын өрөөнд оруулж өгөхөөр шийдэв.

Яагаад тэгснээ өөрөө ч гайхаж харин туслахынх нь ам газартай наалдсаар үлдэв.

Тэхён илүү дутуу зүйл бодоогүй бөгөөд зүгээр л энэ омега маш нандин тийм халдаж боломгүй нэгэн шиг санагдах аж.

Машиндаа оруулж суулган явах замд Жимин уйлж эхлэв.

Угын согтуу хүний гаргах ёстой хэвийн л авир болохоор Тэхён тийм ч их тоосонгүй.

Жимин гэнэтхэн л:
-Эрхэм ээ

Тэхён хөнгөхөн авиа гаргаж хариу үйлдэл үзүүлэхэд Жимин нусаа татсаар:
-Б.би тийм үзэшгүй муухай төрхтэй байна уу? Хэн ч хайрлаж зүрлэхээргүй тийм муухай төрхиэй байна уу?

Тэхён хэсэг гайхаж орхив. Жимин бол энэ дэлхийд орших омегануудаас бараг л нэгт жагсах үзэсгэлэн гоо мэтээр Тэхёнд санагдана.

Тэхён намуухан дуугаар:
-Үгүй дээ чи үзэсгэлэнтэй гэж хэлэв.

Жимин харин ч тайвширах бус улам уйлсаар:
-Та худлаа намайг тайтгаруулах гэж ингээд байгаа биз дээ

Тэхёний нүд томорч:
-Үгүй дээ чи үзэсгэлэнтэй нээрээ шүү!

Жимин нусаа татан уйлагнасаар:
-Нээрээ гэж үү?

Тэхён:
-Тийм ээ үнэхээр хөөрхөн

Жимин:
-Баярлалаа эрхмээ гэсээр тасраад уначихав

○My servant omega○Where stories live. Discover now