Ээж

205 21 2
                                    

Жиминий гэдэс өдрөөс өдөрт томорсоор л...

Сүүлдээ бүр тонгойж ч чадахгүй болж эхлэв.

Гэдэс нь томрохын хэрээр түүний ааш нь ч бас томорно.

Хааяадаа Жин рүү уурлаж бүр хашгирна.

Тэгээд дараа нь уйлж унжсаар уучлал эрнэ.

Өдөр ирэх тусам ер нь л хүүхэд шиг болоод эхлэв.

Энэ нь Жиний эгдүү хайр хоёрыг зэрэг хүргэж ядаж л хүүхдийн эцэг зэрэг асуудалд санаа зовохгүй байгаад нь баярлана.

Жиминийг жирэмсэн болчихсон болохоор нь ажлын газраас нь чөлөөлж өгснөөр Жимин бүхэл өдрийн буйдантай золгож өнгөрөөдөг болов.

Харин Жин өглөө нь ажилдаа явж ирчихээд Жиминд хоол хийж амттан зөөж байлаа.

Заримдаа Жимин бүр шөнийн 2цаг байсан ч хамаагүй хөөрхий Жинийг дэлгүүр гүйлгэдэг болов.

Жин жирэмсэн хүн болохоор яах ч аргагүй дуугүй л хэлснийг нь хийнэ.

Сүүлдээ Жиминий гар хөл үзүүр лүүгээ хавагнаж бандайн өхөөрдмөөр  булцайн яг л жоохон хүүхэд шиг болж эхлэв.

Эелдэг даруу дуулгавартай хүүхдээс ааштай, дээрэлхүү эгдүүтэй бяцхан жаал болон хувирав.

Жин өдрөөс өдөрт идсээр таргалж буй Жиминийг харан толгой сэгсрэн хоол хийнэ.

Шөл яг эд дундаа буцлаад ирэхийн даваан дээр Жимин бондгоносоор хажууд нь хүрээд ирэв.

Жин Жиминийг харж өхөөрдөн:
-Алив цаана аа ороод сууж бай шөл бараг л буцаллаа гэхэд Жимин:
-Калбитан юм уу? Перц жоохон нэмчихээрэй ахаа гэсээр ширээн дээрээ очин арай ядан суулаа. Харин Жин инээд эгдүү хоёроо барьж ядсаар ард нь хоцорлоо ийм эгдүүтэй хүнээс ямар эгдүүтэй хүүхэд төрөх бол оо? Гэхээс шүлс нь  гоожно.

Бас сүүлийн үед түүний тоорын үнэртэй фермоний үнэр нь өөрчлөгдөн нялуун лаванда үнэртэх болсон нь түүний хүүхдийн фермонийг илтгэнэ. Ээжийгээ дуурайсан омега төрөх байх хэмээн Жин гадарллаа.

Хоолны үеэр Жиминий гэдэс тулан олигтой ч сууж чадахгүй байх ба арай ядан асгаж сурталгүйхэн шиг хоолоо иднэ.

Харин Жин түрхэн зуур гарахаа хэлэн гадагш гарч агаар амьсгалав.

Сүүлийн үед Жиний биед үнэхээр хачин үзэгдэл илэрч эхлээд байгаа. Түүний фермоний мөчлөг алдагдаж ирэх ирэхдээ бүр хэр баргийн эмэнд дарагдахааргүй хүчтэй ирдэг болсон.

Бас дээрээс нь Жиминийг асрах гэсээр байтал багагүй ядарсан байв. Халааснаасаа тамхи гаргаж ирэн амандаа зуув.

Удалгүй тамхины эхүүн гашуун үнэр сарнайн тансаг үнэртэй холилдон сэнгэнэж эхэллээ.

Буцаж орохдоо тэр тамхины ишинд үлдсэн гааг хагалан нулимж орхихдоо амьдрах хүслээ ч мөн цуг нулимж орхив.

Тэгээд ормогцоо Жиминд мэдэгдүүлэхгүйн тулд гараа савандан угаалаа.

Харин Жимин гэдсийг нь өшиглөх хүүхэддээ анхаарал хандуулан инээмсэглэн хэвтэх аж.

Эцсийн эцэст Жинд амьдрах шалтгаан нь болох энэ бяцхан залуу л байгаа.

~❄🌺





○My servant omega○Where stories live. Discover now