Хүүхэд

227 20 4
                                    

Үүрийн 4 цаг болж Жин эд нойрон дундаа нисэж байхад...

Жимин 2цагаас хойш тарчилж байв. Эхэндээ зүгээр л өвдөлт удалгүй зүгээр болох байх гэж бодож байсан ч хугацаа өнгөрөх тусам өвдөлт улам ихэсч эхлэснээр
арга буюу орь дуу тавин тарчлахад Жин ашгүй нэг мэдсэн бололтой хагас дутуу нойрмог юм ухаан зулаггүй гүйн ирлээ.

Жиний царай үнэхээр хэзээд өнгө үзэмжээ алдахгүй хэвээр байдгийг магтмаар байгаа ч одоо энд магтаад зогсох нөхцөл байдал биш байна.

Жиминий хөлний шөрмөс татан өвдөлтийг улам нэмэгдүүлэх бол Жин дулаахан гэгч нь хөнжлөөр хучин өөрөө унтлагны өмд цамцтайгаа давхин гарав.

Гармагцаа машиныхаа арын суудалд Жиминийг эвтэйхэн бүсэлж суулгаад хурдаа аван давхиж эхлэв.

Жимин харин хөлөө ч нугалж чадахгүй тарчилж орь дуу тавих нь Жинийг сандрахад хүршэж байв.

Жин аль болох сандрахгүйг хичээн машинаа болгоомжтойгоор барих аж. Замдаа осол гаргах шахсан ч азаар гайгүй өнгөрөв.

Эцэст нь арай гэж эмнэлгийн хаалгаар орж ирлээ. Эмнэлгийн үүдэнд бужигнаан болж арай гэж
Жиминийг оруулж өгчихөөд одоог хүртэл чичигнэн салагнах гараа хооронд нь чангаас чанга атган итгэж байгаагүй ч бурхан гээчид залбиран суух аж.

Харин Жимин төрөх өрөөнд шүдээ зуун нүдээ анин дүлж байлаа.

Эмч нарын байгаа байдал болон царайны хувирал зэргээс үзвэл Жиминий биеийн байдал үнэхээр хүнд буй.

Гэнэтхэн л Жимин бүх зүйлд бууж өгмөөр санагдан аажмаар алдрах ухаанаа хорьж дийлэлгүй нүдээ анив.

Хальт нүдээ нээхэд нь эмч нар сандралдан урьдныхаасаа олон эмч орж ирэх нь хальт үзэгдэв.

Үүнтэй зэрэгцэн нялх хүүхдийн уйлах дуу хадаж Жиминий ухаан санаа хаа нэгтээ тэнэж одов.

Хүлээлгийн өрөөнд сууж буй Жин харин зүгээр л харж зогсохоос өөр юу ч хийж чадсангүй. Дэмий л нааш цааш алхан санаа алдана.

3 цаг гаран хүлээсний эцэст эмч нар бяцхан хүүхэд өлгийдөн гарч ирэв. Хүүхдийг угааж цэвэрлэн унтуулсан байх аж.

Жин догдлол болон сандрал дүүрэн нүдээр хүүхдийг харлаа анх харах мөчдөө л Жин таг гацаж орхив. Үнэхээр үзэсгэлэнтэй бөгөөд эгдүүтэй хүүхэд байв. Яг л ээж шигээ харин өтгөн хөмсөг болон нүд нь аавийгаа дуурайсан бололтой Жиминд байхгүй зүйлс байлаа.

Гэнэт л саяхан хүүхдийн гарч ирсэн төрөх тасгаас дохиолол дуугарч маш олон эмч сувилагчид цувран орцгоож эхлэхэд Жин байдал нэг л бишдэж эхлэснийг ойлгон замхраад байсан сандрал бөгөөд зовнил нь эргээд түүнийг эзэмдэв.

Одоо зөвхөн ирээдүйд юу болохыг бурхан л мэдэх буй за.

~❄🌺





○My servant omega○Where stories live. Discover now