Шийдвэр

211 22 4
                                    

Жиминий толгойд маш олон асуудлууд эргэлдэнэ.

Яах вэ? Цаашдаа

Энэ бяцхан амьтныг яаж тэжээх вэ? Өөрийгөө яая гээж байж бас хүүхэд тэжээж чадах болов уу?

Жиний царайг харвал өөр лүү нь санаа зовнисон байлаа. Бас л Жиминий хүүхдийг яах талаар бодож буй бололтой гэвч хариулт нь Жиминээс хамаарна шүү дээ.

Хүүхдийг тээж байгаа хүн нь л эцсийн шийдвэрийг гаргах ёстой.

Иймд Жин тэрэнд нөлөөлж чадахгүй буй заа.

Дараа нь тэд эмнэлэгээс гарч хамтлаа Жиний машинд суун гэр лүүгээ явцгаана.

Жиминд хүүхдээ өсгөхөд мөнгө байгаа ч гагцхүү туршлага болон хань ижил хоёр байсангүй. Эцэггүй хүүхэд өсгөх юм гэж үү? Тэгээд хүүхдүүдэд эцэггүй гэж шоолуулах юм гэж үү? Гэвч эдгээр асуудал жижигхэн асуудал юм.

Жин гэртээ орж ирмэгцээ л Жимин рүү нухацтай гэгч нь харан:
-Яах гэж байна? Төрүүлэх юм уу? Би чиний сонголтыг хүндлэх болохоор хурдан хэлээд аль.

Жимин хэсэг эргэлзэх мэт байсан ч нүдээ анин:
-Төрүүлэх болно. Та намайг мэднэ дээ жоохон хүүхдэд ямар их хайртайг минь ийм бяцхан оршихуйг би ингээд алчихаж чадахгүй. Зориг ч хүрэхгүй.

Жин санаа алдан:
-Тэг дээ. Нэнэнт л чи тэгэж шийдсэнээс биш би ямар өөрчилж чадах биш гэсээр хөргөгчөө уудлав.

Жинд одоо тэжээх ёстой нэг биш хоёр хүн байна. Нэгэнт л тэр Жиминийг энэ бүхнийг туулахад нэмэр оруулсан хүн тул дуугүй л хөргөгчин доторх хүнснүүдийг амин дэмтэй, хэрэгтэй хэрэггүйгээр нь ялгана.

Бас Google ахаас жирэмсэн хүнд хэрэнтэй гэсэн бүх зүйлсийг асуун худалч хүнд Жин бараг өөрөө жирэмсэн болсон юм шиг л санаа тавина.

Жин ийм л сайхан сэтгэлтэй бөгөөд үнэнч нэгэн аж.

Магадгүй Жин биш өөр нэгэн байсан бол аль хэдий нь Жиминийг хаяад явсан байх биз.

~❄🌼


○My servant omega○Where stories live. Discover now