Chapter I: Ep.4 "Misfortune or Fortune"

1.1K 88 0
                                    

🦋BUTTERFLY🦋

🦋BUTTERFLY🦋

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

🦋

🔞

"Жон Жонгүг?"

"?"

Жонгүг зүгээр л Наби руу асуулт эрсэн харцаар ширтэнэ. Гэрийнхээ хаалгыг онгойлгох гэж түлхүүрээ гаргаж ирсэн байсан учир Наби түүнийг энд амьдардаг гэдгийг нь төвөггүйхэн мэдэж авав.

"Ч-чи энд амьдардаг юм уу?"

"Тийм ээ. Энд амьдраад удаж байна"

"Т-тэгвэл яагаад бид таардаггүй байсан юм?"

"Тэрийг би мэдэх ёстой гэж үү?"

"Яахав намайг харж байсан ч юм билүү?"

Жонгүг Набигийн яриаг тоолгүй гэр рүүгээ орчихов. Харин Наби түүний араас харан ууттай хогоо барьсаар хоцорлоо.

"Юу вэ? Би одоо энэ тэнэгт үл тоогдчихсон уу?"

Хөлөө дэвслэн зогсох тэр дэндүү ууртай харагдана. Хогоо хаячихаад хаалгаа онгойлгох гэвэл хаалга нь түгжигдсэн байв. Нууц кодоо мартаад зөвхөн түлхүүрээр онгойлгож байсан Наби хэцүүхэн байдалд хүрч хаалганыхаа хажууд хана налан сууна.

"Новш гэж юу билээ? Санаад өгөөч дээ. Хөгийн кодыг нь санаач"

Өөртөө хэдэн мянган удаа хэлж хичнээн кодыг санах гэж хичээсэн ч санасангүй. Түүнд зүгээр л хаалга налаад суухаас өөр арга байсангүй. Жонгүгаас тусламж гуйхыг хүссэн ч Набид бардам зан дэндүү их бий.

Тэнд удтал суусны эцэст Наби аль хэдийн унтсан байв.

🦋

Халуун дулаан хөнжил, тухтай ор, намуухан сонстох хөгжмийн ая Набиг яг л диваажинд буй мэт л санагдуулж орхилоо. Эхэндээ тэр зүүд гэж бодсон ч тийм байсангүй.

Baatarfly✔️Where stories live. Discover now