Chapter I: Ep.7 "Previous Life!"

945 84 0
                                    

🦋BUTTERFLY🦋

🦋BUTTERFLY🦋

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

🦋

·Flashback·

"Хөөе И Нари битгий эгчээсээ холдоод байгаач!"

"Эгчээ тэрийг хардаа үнэхээр гоё юм. Би энийг авч болох уу?"

"Мэдээж болно, гэхдээ эгч нь дараа авч өгье одоо хоёулаа хүнсээ авчихаад л гэртээ харина за юу?"

"Гэхдээ та дараа гэдэг үгийг надад хэр олон хэлж байгаагаа мэдэж байна уу?"

"Мэдэж байна аа. Гэхдээ Нари эгчийнхээ үгэнд ороод чимээгүй бол ойлгосон уу?"

"Эгч муухай"

'Жижигхэн жаал юу ч ойлгохов дээ. Хоногийн хоолны мөнгө ч үгүй байхад бас тоглоом авна гээд байдаг. Гэхдээ тэр жижигхэн нүүрэнд нь үргэлж мишээл тодорч байвал яахав дээ'

Наби өөдөөс нь харан хөмсгөө зангидан зогсох охиныг хараад инээд нь хүрнэ. Тэр эгдүүтэй төрх нь Набиг инээмсэглэхэд хүргэх цор ганц зүйл болж байлаа.

🦋

"Эгчээ таны хамгийн том мөрөөдөл юу вэ?"

"Ммм, миний мөрөөдөл үү?"

"Мхм"

"Эгчийнх нь мөрөөдөл бол Сөүлийн урлагийн сургуульд ороод онц сураад хэнд ч дээрэлхүүлэхгүй мөнгөтэй баян хүн болох. Тэгээд хөөрхөн дүүтэйгээ Солонгосын хамгийн том байшинд хамтдаа амьдрах"

"Тэгээд аав ээж хоёр хаана амьдрах юм?"

"Нари? Аав ээж хоёр маань холын хол аз жаргалтай газар амрахаар явчихсан болохоор чамайг том болтол ирэхгүй, за юу?"

Baatarfly✔️Where stories live. Discover now