Chapter I: Ep.17 "Minji&Taehyung!"

857 110 20
                                    

🦋BUTTERFLY🦋

🦋BUTTERFLY🦋

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

🦋

*Хэд хоногийн өмнө*

"Наби надад чамаас өөр хандах хүн алга. Надад туслаач би одоо яавал дээр вэ?"

"Мэдэхгүй юм даа Жимин. Энэ үнэхээр хэцүү асуудал. Би гэхээсээ илүү чамд аав ээж хоёр чинь л тус болно. Тиймээс тэдэнд ханд"

"Тэд намайг ийм зүйл хийсэн гэж мэдвэл ална шүү дээ"

"Чи төрсөн хүү нь юм байгаа биздээ. Тэгээд тийм аймар зүйл хийхдээ айгаагүй байж одоо аав ээждээ загнуулахаас айлаа гэж үү?"

"Би яах ёстой юм бэ?"

"Жиминаа үнэхээр одоо л хэлэхгүй бол оройтно шүү!"

"Аав ээж хоёр намайг хар тамхи хэрэглэсэн гэвэл зүгээр л толгойг минь тасдаж хаях байх"

"Анхнаасаа юу дутлаа гэж тийм зүйлийг хэрэглэж байгаа юм?"

"Мэдэхгүй ээ, би... Би, би зүгээр л шинээр танилцсан найзуудаа дагаад явсан. Тэд л намайг ийм байдалд хүргэсэн"

"Одоо тэдэнд буруу өгөөд яахав дээ. Чи л тэдний үгэнд орж хэрэглэснээс хойш. Одоо надад ингээд гомдоллож суухын оронд эртхэн эцэг эхдээ хэл!"

"Үнэхээр намайг үхэх замаа сонго гэж байгаа юм уу?"

"Тэгээд яах юм? Одоо би завгүй учраас зурвас бичиж чадахгүй нь"

"Чи л надад зааж өгөх ёстой юм биш үү? Надад туслаач дээ"

Наби утсаа доош нь харуулж тавиад санаа алдах аж.

"Хараал ид гэж ямар юмтай орооцолдчихов оо? Эртхэн харилцаагаа таслах хэрэгтэй юмсан"

Baatarfly✔️Where stories live. Discover now