Chapter I: Ep.23 "We're the SAME?"

738 82 4
                                    

🦋BUTTERFLY🦋

🦋BUTTERFLY🦋

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

🦋

Жонгүг Наби хоёр гэрээсээ гарахаар үүдэндээ ирэхэд хаалганы цаана олон хүн Набигийн гэрийн хаалгыг тогшиж байгаа нь тодоор сонсогдлоо.

Жонгүг Хаалганы дурангаар харвал цагдаа нар байх аж. Тэд гарахаа түр азнан чимээгүй хэсэг зогссоны эцэст Набигийн гэрийн хаалгыг эвдэх шиг болов.

Дахин нэг удаа дурангаар хартал аль хэдийн хаалга эвдэрсэн байлаа.

"Жонгүг аа? Одоо би яах вэ?"

"Чимээгүй! Алив нааш ир. Энэ хүмүүс явсны дараа хоёулаа эндээс холдох болно. Тиймээс чимээгүй сууж бай!"

Жонгүг Набиг унтлагын өрөөнд оруулчихаад өөрөө үүдний өрөөнд очив. Чимээ сонсоход хаалганы цаана бүдэгхэн чимээнүүд гарч, И Наби гэж дуудах нь сонсогдох аж.

"Ахлах аа, энд И Наби байхгүй байна. Хаа нэг тийш зугтсан нь гарцаагүй"

"Камерын бичлэг шалгаад түүнийг хаана байгааг олж тогтоо!"

"Мэдлээ гүйцэтгэе"

Цагдаа нар Набигийн гэрийг орхин гарч камерын өрөөнд оров. Жонгүг тэднийг удахгүй гэрт нь орж ирэхийг мэдэн Набиг дагуулан гэрээсээ гарлаа.

Наби гайхаж байсан ч хэтэрхий айсандаа болоод эрүүл ухаанаа алдсан байсан юм.

"Хараал ид Жон Жонгүг хаачих гэж байгаа юм?"

"Чимээгүй! Одоо хоёулаа энд эргэж ирэхгүйгээр явах гэж байна. Тиймээс чимээгүй л дагаад яв"

"Үгүй ээ, би чадахгүй"

"И Наби!"

Baatarfly✔️Where stories live. Discover now