Chapter I: Ep.8 "The Beginning"

931 93 6
                                    

🦋BUTTERFLY🦋

🦋BUTTERFLY🦋

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

🦋

Машинаас бууж ирэх залуугаас архи үнэртэх бөгөөд юу хийж орхисоноо мэдсэнгүй. Тэр гэнэт хүүхэд гараад ирнэ гэж яаж мэдэх билээ? Гэхдээ согтууруулах зүйл хэрэглэчихээд жолооны ард сууна гэдэг асар том тэнэглэл.

Энэ залуу бүхэл бүтэн хоёр хүний, хоёр хүүхдийн амьдралыг сүйрүүлж орхисон. Энэ гэм нүгэлтэй үйлдэл нь хэзээ нэг өдөр өөрт нь гай удах нь дамжиггүй.

"Би... Би... Би юу хийчихэв ээ? Уучлаарай би энэ хүүхдийг гэнэт гараад ирнэ гэж мэдээгүй"

Залуу ээрч мууран хэлсээр халаасан дахь түрийвчээ гаргаж ирэв. Гар нь салгалан түрийвчинд нь байсан бүхий л мөнгийг аваад Набигийн хажууд тавиад зугтах аж.

Наби түүнийг хажууд нь мөнгө тавьсанг, зугтаж явсныг, бүр түүний хэлсэн үгийг ч мэдсэнгүй. Зүгээр л хөөрхий бяцхан дүүгээ тэврэн чимээгүй мэгшиж байлаа. Наригийн бие бага багаар хөрж, халуун илчээ алдана. Наби одоо ч түүнийг үхсэнд итгэж чадахгүй суух аж.

"Яагаад чамайг минь аваад явчихав аа?"

Дүүгээ тас зууран суухдаа өнөөх залуугийн үлдээсэн мөнгийг авч үзэхэд дотор нь нэрийн хуудас байлаа. Тэр үедээ анзааралгүй зүгээр л гараараа базаад хаячихав.

Набид мөнгө байхгүй учир дүүгийнх нь оршуулах ёслол тарчигхан болж өнгөрсөн бөгөөд тэнд Набигаас өөр хэнч байсангүй.

🦋

Өдөр хоног ээлжилсээр нэг л мэдэхэд Наби дүүгээ алдаад аль хэдийн 1 сар өнгөрсөн байв. Хоолны дуршил нь буурч чөргөр бие нь зүгээр л ясан дээр арьс нөмөрсөн мэт болсон байлаа. Гэрээс гарахаа ч больж, нийгмийн харилцаанд орохоо больсон Набид амьдрах хүсэл нэг ч үлдсэнгүй. Тэр үхмээр санагдаж амиа хорлохыг завдсан тохиолдол хэд хэд гаргасан ч зориг нь үл хүрнэ. Тамын амьдрал үргэлжилсээр...

Baatarfly✔️Where stories live. Discover now