Chapter I: Ep.18 "Excursion"

793 102 5
                                    

🦋BUTTERFLY🦋

🦋BUTTERFLY🦋

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

🦋

"Чи түүнтэй юу хийж яваа юм?"

"Нөгөө юу л даа... Бид хоёр сая тэнд таараад тэгээд Тэхён надад Набигийн тухай ярьж өгөөд... Тэгээд энэ хүртэл хамт алхсан юмаа. Харин та хоёр хамт юу хийж байгаа юм?"

"Сая чиний найз залуу намайг мөргөж унагаасанаас болоод би энд уурлаад зогсож байна"

"Аан тийм байх нь ээ"

"Тэхён тэгээд Минжид миний тухай юу гэж ярьсан юм бэ дээ? Би сонсож болох уу?"

"Мэдээж хэрэг гэхдээ дараа хэлж өгье. Минжид Жонгүгтай ярилцах зүйл байгаа гэж бодож байна. Тиймээс Наби хоёулаа эндээс явцгаая"

Тэхён Набигийн мөрнөөс барин Жонгүг Минжи хоёрыг үлдээгээд явахдаа Минжи рүү учир битүүлэг харцаар харж байлаа.

"Ямар нэгэн зүйл болсон юм уу?"

"Аан үгүй дээ Жонгүгаа. Юу ч болоогүй. Анги руугаа явах уу?"

Наби өдөржин сэтгэл санаа нь сайхан явахдаа хорон бодлуудыг дотроо тээж байлаа. Учир нь тэр зүгээр л Жонгүг Минжи хоёрыг салгачихвал хамгийн жаргалтай хүн болох мэт байсан юм.

"Яагаад тэднийг хагацахыг харах сайхан байх юм шиг санагдаад байгаа юм бол? Магадгүй зүгээр л тэдний жаргалтай байгаа нь надад муухай байгаа байх"

Наби өөртэйгөө ярин алхахдаа мэдээллийн самбарын урд олон хүүхэд зогсчихсон шуугилдаж байхыг олж харлаа.

"Энд юу болоод байгаа юм?"

"Намрын аялалын тухай зар тавигдсан байна"

Baatarfly✔️Where stories live. Discover now