Chapter I: Ep.20 "POLICE!"

800 102 1
                                    

🦋BUTTERFLY 🦋

🦋BUTTERFLY 🦋

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

🦋

Наби өрөөнөөсөө гарч ирэхдээ Жонгүг Жимин хоёрыг үлдээсэндээ бага зэрэг харамсаж байлаа. Тэдний хооронд юу болох бол? Жимин бага зэргийн мансууралтай байгаа. Гэтэл Наби тэднийг үлдээчихсэн шүү дээ.

"Новш гэж би буцаад очих ёстой юм болов уу? Жонгүгийг дагуулаад л явах ёстой байж"

Наби амандаа үглэсээр буцаад алхах бол Жонгүг өөдөөс нь ирж байгаа харагдана. Наби том нүдэлсээр Жонгүг руу харах бол Жонгүг юу ч дуугарсангүй.

"Тэнд юу болсон?"

"Юу болно гэж?"

"Яахав биенээ цохих, гэмтээх ч юм уу?"

"Бид яасан гэж зодолдох юм?"

"Тэр ч тийм л дээ. Тэгээд та хоёр зүгээр л салаад явсан хэрэг үү? Жимин хаашаа явсан юм? Ер нь чи тэнд юугаа хийж явсан юм?"

"Найз охиныхоо биеийг зүгээр эсэхийг шалгах гээд"

"Найз охин???"

"Тиймээ найз охин"

"Байз, хэдий би чамд сайн гэж хэлсэн ч гэсэн ингэж болохгүй биздээ. Тэгээд ч би чамд үерхэх санал тавьсан мэт санагдаад байна. Хэрвээ надтай үерхмээр байвал чи надад үерхэх санал тавьсан чинь дээр байх. Би тийм ч амархан охин биш... Бас би гуйх биш чи гуйх ёстой... Ингэхэд Минжиг яасан болоод ингэж хэлээд байгаа юм"

"Хүүе, хүүе И Наби би сая зүгээр л тоглосон юм"

"....Аа... Кхм,.... Тоглож байгааг чинь мэдэж байсан юм. Тэгээд л ингэж хэлж байхад"

Жонгүг Наби руу үнэхээр шоолсон харцаар харах бол Наби ичгэвтэр байдалд орж, хацар нь улайх аж.

Baatarfly✔️Where stories live. Discover now