Chapter I: Ep.19 "She is MINE"

869 108 11
                                    

🦋BUTTERFLY🦋

🦋BUTTERFLY🦋

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

🦋

"Жон Жонгүг үнэхээр хөгийн новш. Зүв зүгээр байсан миний өмнө ноомой дүр эсгэж гарч ирээд, сэтгэл зүрхийг минь догдлуулчихаад алга болчихсон. Тэгээд гэв гэнэт гарч ирээд намайг зүгээр л хэнд ч хэрэггүй хог новш болгосон. Тиймээс чи бол хөгийн новш"

"Наби одоо өрөөндөө ор. Чи үнэхээр согтчихсон байна. Багш нар сонсчихвол яах юм?"

"Хамаагүй ээ, тэд нар намайг яаж чадах юм?"

"Тэгвэл миний үгэнд ороод одоо чимээгүй болж болох уу?"

"Надад уурлаад байгаа хэрэг үү? Хөөх би чамайг хайрласаны төлөө надад уурлалаа гэж үү? Хатуу сэтгэлтэй амьтан"

"Архи жинхэнэ хүнийг нь таниулдаг гэдэг үг байдаг байх аа? Эсвэл энд ганцаараа үлд!"

"Тэг л дээ, намайг хаяж яваад үзэхгүй юу?"

"И Наби үнэхээр..."

"Яасан би ядаргаатай байна уу? Чи ч намайг ямар их зүйл туулсаныг мэдэхгүй л дээ. Гаднаасаа ингэж харагддаг ч дотроосоо бол тэс өөр ертөнц. Над шиг хоёр өөр ертөнцийн хүнийг нэг биенд авч явж чаддаг хүн байгаа болов уу?"

"Наби одоо үнэхээр чимээгүй бол! Ядаж жаахан аяар ярь"

Уусан шар айраг нь хаашаа орсон юм гэмээр Жонгүг ер согтсон шинжгүй байлаа. Харин Наби юу ярьж байгаагаа ч мэдэхгүй шахам байсан юм.

"Би Минжи шиг эгдүүтэй байж чадахгүй ээ. Тийм эрх ялдам ч байж чадахгүй. Хэрвээ намайг олон эрийн өвөрт орж явдаг явдалтай гэж бодож байгаа бол охин насыг минь авсан хүн чи шүү! Анхны шөнийг минь чи авсан шүү Жон Жонгүг!"

Baatarfly✔️Where stories live. Discover now