Chapter I: Ep.16 "The Drugs"

845 112 13
                                    

🦋BUTTERFLY🦋

🦋BUTTERFLY🦋

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

🦋

Өглөөний сэрүүлэг дуугарахад Наби сэрүүлгээ унтраагаад хоёр гараа дэлгэн суниав. Дэндүү сайхан амарсан тэрээр хоёр хүн гэрт нь хонож байгааг ч мартсан байлаа.

Түүнийг босоход өрөөнийх нь хаалга онгорхой байх бөгөөд Наби гайхсаар өрөөнөөсөө гарлаа. Наби унтахдаа заавал хаалгаа хааж унтдаг. Гэхдээ өнгөрсөн шөнө хаагаагүй орхисон нь сонирхолтой.

"Байз би шөнө хаалгаа хаасандаа"

Өнгөрсөн шөнө юу болсныг санахыг хичээхэд Жонгүг түүнийг тэвэрч байгаа дүр зураг толгойд нь буув.

"Новш гэж, би яагаад хөөж босгоогүй юм бэ? Үгүй ээ, зүүд байсан байх. Мэдээж юу боллоо гэж надтай унтах юм?"

Наби өнгөрсөн шөнө Жонгүгийг өрөөнд нь орж ирэхэд үнэрээр нь л таньсан юм. Жонгүгийн үнэр нэг тийм үгээр хэлж үзгээр бичимгүй сайхан. Бусдаас нэг л өөр. Яг энэ үнэрийг Набигийн тархи гүнээс нүд хадгалсан байсан юм.

Нүдээ нухласаар зочны өрөөндөө ороход Минжи Жонгүг хоёр яг л хэрэлдчихсэн юм шиг хоёр талд унтаж байв.

"Ийм хосууд гэж байдаг аа"

Наби амандаа үглэсээр угаалгын өрөө орлоо. Нүүрээ хүйтэн усаар угааж нойроо сэргээж аваад сойзон дээрээ оо түрхээд шүдээ угааж эхлэв. Түүнийг угаалгын өрөөнөөс гараагүй байтал Жонгүг ороод ирэх нь тэр.

"Галзуу амьтан минь хурдан гар"

"Сүртэй юм. Чиний биенээс хараагүй хэсэг үлдсэн гэж үү? Бие засчихаад явлаа"

"Хөөх энэ хүн үнэхээр галзуу бололтой. Минжи сонсчихвол яах юм? Хурдан гарч үз!"

Baatarfly✔️Where stories live. Discover now