Chapter I: Ep.24 "DREAM"

694 92 6
                                    

🦋BUTTERFLY🦋

🦋BUTTERFLY🦋

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

🦋

NABI'S POV:

Амьдрал үнэхээр хэцүү. Туулж барагдашгүй далай мэт. Жаргал зовлон ээлжилж, хүн бүрд адил тэгш үйлчилдэг. Гэхдээ надад тийм биш.

Өнгөрсөн 7 хоног миний амьдралын хамгийн урт 7 өдөр 7 шөнө байсан. Энэ хугацаанд надад маш хэцүү байсныг дурдахгүй байж чадашгүй нь. Зүгээр л тамд өнгөрүүлсэн 7 хоног.

Хэрвээ надаас амьдрал гэж юу вэ? хэмээн асуувал би удаан бодох байх. Учир нь амьдрал гэдэг тодотгол их ээдрээтэй. Аз жаргал бол амьдрал гэж хэлмээр байвч хэт их аз жаргал нь дэндүү нялуун. Харин хэтэрхий их зовлон дэндүү шорвог. Тэгэхээр аз жаргал, гуниг зовлон хоёрыг яг тааруулж хийгээд тэнцвэрийг нь олж явах нь амьдрал юм болов уу?

Хэдийгээр Жонгүг надтай ирж уулзсан боловч... Түүнийг харах тусам илүү ихээр санаж, хүрэхийг хүснэ. Тэр л миний амьдралд заяасан аз жаргал шүү дээ. Нэг л мэдэхэд тийм болчихсон байсан. Анх түүнийг харахад нүдэнд орсон хог мэт үзэн ядаж, дахиад хэзээ ч харахыг хүсээгүй. Гэтэл түүнийг таньж, түүнтэй ойртох тусам соронз шиг л өөртөө намайг татсан. Хамгийн сонин нь миний хамгийн их үзэн ядаж байсан хүн одоо миний хамгийн ихээр хайрладаг хүн болоод хувирчихаж.

Цагдаагийн хорих өрөөнд бүхэл бүтэн 7 хоногийг өнгөрүүлэхдээ маш их зүйлийг бодсон ч, толгой минь одоо ч зарим зүйлсийг бодсон хэвээр. Бодол минь зангирч, тайлмаар байвч үзүүр нь олдохгүй. Уг нь би чинь арван наймхан настай жаахан хүүхэд шүү дээ. Энэ бүхнийг зүүд байгаасай гэж чин сэтгэлээсээ хүсэвч... Энэ бүхэн зүүд байвал миний амьдралд Жонгүг үгүй болно.

Одоо шүүх хурал болсны дараа миний жинхэнэ хоригдол болох амьдрал эхлэх юм. Тэнд намайг гэх хүн Жонгүгаас өөр байхгүй л болов уу?

Baatarfly✔️Where stories live. Discover now