Chapter I: Ep.9 "A Stranger!"

979 94 0
                                    

🦋BUTTERFLY🦋

🦋BUTTERFLY🦋

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

🦋

Наби чимээгүй суун Нариг мөргөөд зугтсан залууг хүлээнэ. Утсаа таслаад 5 минут ч болоогүй байхад өнөөх залуу буугаад ирэв.

"Юу хүссэн юм?"

"Ширүүн харьцах хэрэггүй! Надад таны амьдралыг сүйрүүлж чадах зүйл байгаа гэдгийг санаарай"

"Тэгээд... Тэгээд юу хүсээд байгаа юм?"

"Би танай сургуульд үнэ төлбөргүй сурмаар байна. Бас... Надад амьдрах гэр, өдөр тутамд хэрэглэх мөнгө хэрэгтэй"

"Хөөе намайг мөнгө тарьдаг гэж бодоо юу? Би яаж ийм их мөнгийг зүгээр л май гээд чамд өгөх юм?"

"Тэгвэл тэгээд насаараа шорондоо хатаж болно шүү дээ. Би ч яахав бүх зүйлээ алдсан. Одоо надад алдаад байх зүйл байхгүй. Харин та... Танд бол алдах зүйлс маш их байна"

"Новш гэж"

"Одоо таны л сонголт үлдлээ. Би уг нь тийм ч их зүйл хүсээгүй юмсан"

"Чамд эцэг эх гэж байдаггүй юм уу? Чи ер нь юу вэ? Ийм жаахан юм байж сүрдүүлэнэ гэнэ ээ"

"Чшш, хүмүүс хараад байна. Би таныг сүрдүүлээгүй шүү дээ. Зүгээр л маш том боломж өгч байхад"

"Хөөх өдий болтол чам шиг ийм хэрсүү хүүхэдтэй таарч үзээгүй юм байна"

"Заза тэгвэл таны сонголт шорон бололтой. Таныг эргэж очно оо"

"Хөөе хөөе хөөе, байж бай л даа. Би ярьж дуусгаагүй байна шүү дээ. Би чамд нэг байр авч өгье өдөр өдөрт нь мөнгө ч өгье. Бас манай сургуульд ч үнэгүй яв. Өөр юу хүсч байна. Хүссэн бүгдийгээ хий"

Baatarfly✔️Where stories live. Discover now