ichi

613 97 9
                                    

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

˚ ༘♡ ⋆。˚˚ ༘♡ ⋆。˚

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.


˚ ༘♡ ⋆。˚˚ ༘♡ ⋆。˚


"Burn Book?"


Рики эхний хуудсыг нээж үзсэн даруйдаа л догдолж маш үнэ цэнэтэй зүйл гартаа оруулснаа ойлгов. Саяхныг хүртэл шийтгэлээ ганцаараа хүлээж захирлын өрөөнд дахиад цаг гаран сууна гэдэгтээ бухимдаж байсан залуу одоо бол харин ч эсрэгээрээ буйдан дээр тухлан суугаад уншиж эхэллээ.

Хёнминий цүнхнээс унасан гэдэг нь тодорхой уг дэвтэрт сурагч, багш мөн танихгүй хүмүүсийн зургийг наасан байх бөгөөд доор нь тэдний тухайх сэтгэгдэл, муулж сайлсан олон сонирхолтой мэдээллүүдийг алаглуулан бичсэн байв. Тэр үнэхээр энэ хачин хоббидоо сэтгэл гаргадаг гэдэг нь хэрхэн чимэглэж, хавтаслаж бүр хуудас болгоныг нь шив шинээр нь хадгалснаас харагдаж байв.

"Хөөх, миний тухай хүртэл
бичсэн байхнээ?"


Түрүүхэн л өөрийг нь Мидорид хаягдсан гэдгийг дурьдсан болохоор тэр тухай байх магадлал өндөр гэж таамагласан Рики бодлоо бататгахыг хичээсээр өөрийнхөө зургийг хэсэг ажиглав......Хёнмин түүний өмнө жилийн монтажны зургийг хайчлан наасан байх бөгөөд эргүүлж тойруулан, "усан толгойт, бүдүүлэг анааш, азгүй амьтан...." гэх мэт элдэв үгсийг сараачсан байв.

"Нишимура Рики бол хүний үнэргүй яршигтай амьтан. Намайг ямар ч шалтгаангүйгээр үзэн ядаж, түүнийгээ ямагт илэрхийлж мөн бусдад миний талаар буруу ойлголт өгдөг. Би түүнд хэзээ ч, яаж ч гай болж байгаагүй ч энэ тэнэг хорхой цаанаасаа л намайг гадуурхдаг. Магадгүй тэр өөрийгөө хорвоо ертөнцийн төв гэж боддог байх. Гэвч тэр үнэндээ өчүүхэн жижиг сансрын тоосны ч үнэд хүрэхгүй" гэсэн товч тайлбарыг нь тод гэх чинь уншаад цочирдон нүдээ нухлав. Хэдий тэдний нэг нэгэндээ дургүй нь үнэн ч Рики арай ч ийм юм уншина гэж төсөөлөөгүй тул цааш юу гэснийг нь уншихаас догдлон уртаас урт цогцолборууд руу харлаа.



BURN BOOKWhere stories live. Discover now