juu

419 90 6
                                    

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

˚ ༘♡ ⋆。˚˚ ༘♡ ⋆。˚

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

˚ ༘♡ ⋆。˚˚ ༘♡ ⋆。˚

Өглөөний лекц дөнгөж сая л тарж, Рикиг дагах ёстой болсон би сургуулийн цайны газарт ирэн суулаа. Намайг нүдэн дээр болж өнгөрсөн бүхнийхээ тухай эргэцүүлж ядаж байхад тэр энэ явдлын гол баатар хэрнээ юу ч болоогүй мэтээр л хоолоо амтархан иднэ.

"Хөөе! Чи ер нь яагаад Мидоритой ярилцахгүй гэж хэлж байгаа юм?"

Би тэдний асуудалд оролцохгүй гэж өөртөө амалсан ч сонирхол татаад байсанд яалтчгүй асуучхаад халбагатай будаагаа ам руугаа хийлээ. Рики намайг сонсчхоод инээд алдан, "Угаасаа хүсээгүй. Ярих юмыг нь ч мэдэж байгаа" гэхэд нь би урдаас нь дахин ширтлээ.

"Ярилцахгүй юм бол тэгээд яаж ойлголцож, буцаж нийлэх юм?"

"Мидори намайг гуйгаад ирнэ дээ, тэр үед ярьсан яриагүй бүх юм болно"

Тэд ингэж нэгнээ хайрлалцдаг байх нь.
Ямар ч харилцаа холбоо байхгүй, зүгээр л таамаглал, эргэлзээ төдий дээр суурилж, хэн хэнийх нь үзэл бодлын дагуу хайр дурлал нь бүтэх ёстой гэж харуулддаг. Тэр нь бүтэлгүй асуудал гарахад муудалцаж, өөрсдийнхөө бодлыг өмөөрөн алдаагаа хүлээн зөвшөөрч дөнгөдөггүй бололтой.

"Яасан бэ? Юундаа том хараав?"

Түүний өөдөөс харан хоол идээд суух ч дургүй хүрмээр санагдана. Урьд хожид хэзээ ч таарч тохирдоггүй байсан хүнээсээ салахаа больсныг бусад хүүхдүүд битгий хэл Сонү ч гайхаж байгаа боловч үнэхээр л үнэнээ тайлбарлачхаж болохгүй юм. Бүх зүйл миний хүслээр болдогсон бол анхнаасаа л энэ гажгаас хол байх байж дээ.

BURN BOOKWhere stories live. Discover now