ni

557 90 7
                                    

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

˚ ༘♡ ⋆。˚˚ ༘♡ ⋆。˚

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.


˚ ༘♡ ⋆。˚˚ ༘♡ ⋆。˚

Hyungmin's POV

Урьд хожид өөрөөсөө алхам ч холдуулж үзээгүй үнэт зүйлээ Рикигийн гарт байгааг харсан даруйд л дотор харанхуйлж бодит байдалтай эвлэрч чадалгүй алмайрлаа. Нүдэндээ ч итгэж ядсан би түүнийг намайг хүлээж байсныг ойлгож хурдхан урагш сарвайтал тэр дэвтрийг минь ардаа барин хавтсыг нь нээнэ.

"Их сонирхолтой хүн юм аа? Нүүрэн дээр хэлж чаддаггүй бүхнээ ардуур нь муулж бичээд л....анааш?усан толгойт?мулгуу?хүний үнэргүй новш гэнэ ээ?? Хэдий бид таарамжгүй харилцаатай ч...энэ бүхэн арай хэтэрнэ гэж бодоогүй юу?"

"Аваад ир, Нишимура!!"

Намайг түүний гараас дэвтрээ шүүрэхээр зангатал тэр шуудхан л гараа дээш өргөн миний яагаад ч хүрч чадамгүй өндөрт барьчхав. Би цамцнаас нь зууран байдгаараа дээш үсэрсэн ч үнэхээр хүрсэнгүй бухимдан яахаа олж ядна.

"Намайг тархигүй гэсэн байсан....бас бусад өөр хүмүүс, чамд хэрэггүй, хөөрхийлөлтэй санагддаг чиний ангийнхан....магадгүй зарим багш нар....бүр болоогүй тэдний тухай нууц, цуу ярианууд! Чи ч ёстой чимээгүйхэн ажиглагч бололтой"

"Миний дэвтэр дээрх мэдээллүүдийг өөр хүмүүст хэлэх л юм бол чи ч, би ч үхнэ шүү! Бодолтой бай" хэмээн намайг уцаарлан гараа сунгахад тэр инээд алдан, "Эцсийн эцэст миний дайсан бусад хүмүүс биш чи ! Миний тухай ийм доромжлол биччихээд одоо дэвтрээ зүгээр л аваад явна гэж үү? Миний хүслийг сонсохгүйгээр зүгээр л авах юм уу?"

BURN BOOKWhere stories live. Discover now