hachi

428 82 15
                                    

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

˚ ༘♡ ⋆。˚˚ ༘♡ ⋆。˚

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

˚ ༘♡ ⋆。˚˚ ༘♡ ⋆。˚

"Жэйк ах чамд сайн бол яах уу?"

Сонүгийн асуусан энэ л асуулт бодолд минь өдөр шөнөгүй эргэлдэх болсон ч аль болох хэтэрхий эрт догдлохгүйн тулд би өөрийгөө хорихыг хичээж байсан юм. Гэсэн ч Жэйк ах дахин, дахин өөртэйн хамт ажиллахыг гуйж намайг зөвшөөрүүлж чадсан учраас өдөр болгон уулзах хайртай хүнээ харангаа сэтгэлээ арай ядан барих надад үүнээс хэцүү даалгавар гэж үгүй.

"Эсвэл зүгээр л эелдэг зан нь байх.....Бодоод үз л дээ, Жэйк ах хүн бүртэй найрсаг харьцдаг. Өөрөөр хэлбэл Рикигийн яг эсрэг" гэчихсэнд Сонү зайрмагнаасаа нэг халбагдаад дуртайн аргагүй инээмсэглэв.

"Тийм шүү, Нишимура онцгүй ааштай" гэснээ нэмэрлэн, "Бас дээрэлхүү"

Үнэхээр л түүнтэй дотно биш хэн бүхэн Рикиг онцгүй хүн мэтээр дүгнэдгийг би сайн мэднэ. Гэсэн ч миний мэддэг байсан Рики одоо бол тэс өөр сэтгэгдэл өгдгийг саяхнаас анзаарсан ч хэнд ч хэлж зүрхлээгүй яваа. Хэр баргийн зүйлсийг тоодоггүй юм шиг хэрнээ онц дүн авснаа бахархалтайн аргагүй гайхуулдаг, гаднаа уур уцаартай бүдүүлэг нэгэн шиг харагддаг ч, цаана нь хэний ч мэдэхгүй нууц, сул талууд нь оршдог. Дотроо бас л хайртай хүнээ алдчихаад түүнийхээ төлөө шаналж яваа дурлалын боол. Зүгээр л хөнгхөн дүгнэдэг байсан хүн маань үнэндээ тэс өөр нэгэн байх вий гэх таамаглал л сонирхолтой санагддаг болсон хэрэг.

BURN BOOKWhere stories live. Discover now