juunana

433 99 7
                                    

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

˚ ༘♡ ⋆。˚˚ ༘♡ ⋆。˚

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

˚ ༘♡ ⋆。˚˚ ༘♡ ⋆。˚

Hyungmin's POV

"Рики?"

Ард минь зогссон тэр л хүнийг Рики байсанд баярлахаасаа урьтаж гайхсан би сандран түүн рүү харсанд тэр тайвнаар мишээгээд толгой дохив. Рики надад итгэж байгаа юм байна гэх бодол төрж түүнд талархан хариу инээмсэглэсэнд хүүхдүүд бидний хэн хэнийг ихэд жигшсэн байртай харна.

"Найз охиноо өмөөрч байх шив...Рики, чи ч гэсэн анхнаасаа Мидорид хаягдсан биз дээ? Түүнийгээ нууж бидэнд худлаа хэлээд зогсохгүй төд удалгүй энэ хуулбарлагчтай үерхчхээд одоо ичихгүй хамгаалаад зогсож байдаг"

Сонүгийн багийн охины бухимдал Рикиг гэхээсээ илүү намайг бухимдуулж орхисон. Яг л хэдхээн сарын өмнөх над шиг санагдсан болохоор л тэр. Би ч гэсэн яг л түүн шиг хэний ч тухай, юу ч мэддэггүй байсан хэрнээ л бүхнийг мэдэгч шиг аашилж, хорвоог зөвхөн өөрийн өнцгөөс хардаг байсан....Гэтэл бидний мэдэхгүй дэндүү олон шалтаг, шалтгаанууд нуугдаж байдаг шүү дээ.

Энэ хүмүүс намайг хулгай хийгээгүйг, Рикиг ямар их шаналж байгааг, тэдний дунд яг юу болсныг мэдэхгүй ч өөрсдөд нь харагдаж буй талаас л дүгнэдэг. Зөвхөн Рики биш Мидори ч өөр хүнтэй болсныг мэдэж байгаа хэрнээ ганцхан түүнийг л буруутгана. Хэр их өвдөж, ямар их зүйл туулсныг нь мэдэхгүй хэрнээ л....айж, ичилгүй, зоригтойн аргагүй түүн рүү дайрч байдаг. Гомдмоор юм. Дэндүү их шаналж буй нэгэн рүү ийн чичилж буйн....

BURN BOOKWhere stories live. Discover now