juuichi

428 90 8
                                    

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

˚ ༘♡ ⋆。˚˚ ༘♡ ⋆。˚

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

˚ ༘♡ ⋆。˚˚ ༘♡ ⋆。˚

Riki's POV

Гадаа аль хэдийн хүйт орж, жиндүүхэн уур амьсгал Токио хотыг тэр чигт нь бүрхэнэ. Энэ л хүйтэн орчин дунд цасаар хүрээлэгдэн сууж байгаа нь хуучин дурсамжийг минь сэдрээсэнд би босох гэснээ болин тавцан дээрээ улам л шигдэн суугаад цонх руу харлаа. Яг ийм цастай өдөр миний ганцхан дурсамж л сэдэрдэг. Мидоритой найзууд байхдаа тэдний гэрийн ард талын талбайд гарч цасаар тоглодог байснаа санадаг. Хэн хэн нь хүүхдүүд байсан учраас байгалийн жирийн л нэг үзэгдлийг асар хайрлан хүлээж авч, ширхэг бүрийг нь ажиглан нандигнадаг байсан. Тэр л мөч бүр хамгаас жаргалтай байсныг том болох тусмаа ойлгож мөн харуусна. Үерхдэг болсныхоо дараа бид цаснаар дулаахан гэрт нь суугаад хамтдаа хөгжим сонсож эсвэл элдвийг ярилцана. Мидори рок хөгжимд дуртай учраас аавынхаа олон янзын пянзыг надад сонсгож урлаг, зураг, дуу гээд юуны ч тухай хамаагүй ярилцангаа будран орох цасыг хардаг байсан сан. Хэдий биднийг өсөж томрох тусам хэн хэнийх нь догдлол, баяр баясал үгүй болсон ч үүнийг би хэзээ ч өөрсдийгөө 'холдож' буйг илэрхийлж байна гэж бодож байгаагүй.

Хангалтгүй байх вий гэсэндээ хамаг чадлаараа хичээн хайрладаг миний хайр харин ч эсрэгээрээ Мидориг өвтгөөд байгааг мэдэрсэн өдөр гадаа дулаахан байсан ч сэтгэлд яг л цастай, өвлийн жиндүүхэн өдөр мэт мэдрэгдсэн сэн......Яг л өнөөдөр шиг....

BURN BOOKWhere stories live. Discover now