nijuuichi

401 93 11
                                    

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

˚ ༘♡ ⋆。˚˚ ༘♡ ⋆。˚

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

˚ ༘♡ ⋆。˚˚ ༘♡ ⋆。˚

Hyungmin's POV

Хачин мэдрэмж.
Галт уулын халуун лава доороосоо оргилон дээш хөөрөн хөөрсөөр дэлбэрч байгаа юм шиг хав халуун.
Тэгсэн хэрнээ аварга том хүлэг онгоц мөсөн уул мөргөх шиг хүв хүйтэн.
Гэхдээ том агаарын бөмбөлөгт суучхаад үүлэн дээгүүр нисэх мэт хөнгөхөн.
Тэгэхдээ л гүнээс гүн худагт чулуу шидэх мэт хүнд....

Үгүй ээ, энэ бүхэн зүгээр л тэр олон мэдрэмжүүдийн хэдэн өөр тал төдий юм байна.

Яг гол зүйл нь....өнгө бас ус шиг.
Тодоос тод өнгийн будаг хэдхээн дусал устай нийлээд хэрхэн тансаг дүрслэл, уусалтыг харуулдаг шиг тийм л үзэсгэлэнтэй.
Эрх чөлөө, догдлол бас тайтгарал мэдрэгдсэн тийм л тансаг холимог өнгө зүрхийг минь нэвт будчих шиг санагдсан.
Тодоос тод гал улаан өнгийг устай холиод юунаас ч ялдамхан, зөөлөн ягаан өнгөөр доторх бүхнийг минь будчих шиг тийм л мэдрэмж төрсөн.

Рикигийн уруул минийх дээр алгуурхан буухыг мэдрэх тийм л ялдам байсан. Шунамаар. Шуудхан явууламгүй тийм л амттай болохоор нь өөрийн мэдэлгүй түүнийг хариу үнсчхээд багтаж ядах баяр баясал дотроос минь ундраад байхад нь барьж дийлэлгүй дахиад нэг үнсэж орхилоо.

Эцэст нь өнөө дулаан надаас алгуурхан холдон холдсоор үгүй болов. Саяхан л хацар түлэх шахсан халуун одоо хэншүү болон уугиад утаа нь хоосрон хоцорсон надтай хамт замхарчих шиг тийм л хийсвэр болж хувирав. Энэ хүртэл надад ийм мэдрэмж ус, агаар мэт хэрэгтэй байсныг сая л ойлгосон би юу болоод өнгөрснийг ухаарч ядан зөвхөн түрүүний мэдрэмж, бодол л дурсамжид эргэлдсээр солиорох шахсан толгойгоо сэгсрэн нүдээ хүчтэй анин нээлээ.

BURN BOOKWhere stories live. Discover now