juusan

415 94 9
                                    

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

˚ ༘♡ ⋆。˚˚ ༘♡ ⋆。˚

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

˚ ༘♡ ⋆。˚˚ ༘♡ ⋆。˚

Бүжгийн ая зогсож алга ташилт нижгэнэх агшинд хосууд ээлж дарааллан талбайгаас бууж эхэллээ. Рики ч надаас бага зэрэг холдон гараас хөтлөх бөгөөд биднийг хамтдаа доош буухад гэнэт л хүмүүсийн алга ташилт бүр ихээр сонсогдож гайхшран эргээд хартал Жонвон Мидоригийн уруул дээр ихэд нандигнан, хайрлангуй үнсэж байх нь үзэгдэв. Үнэхээр л жаргалтай хосуудын үнэт мөчийг биширсэн залуус тэдэнд баяр хүргэж, шуугилдах бол намайг хөтөлж байсан Рикигийн гар чичирсээр тэр юу ч хэлсэнгүй хар хурдаараа гарах хаалгыг чиглэн яваад өгөх нь тэр. Үнэхээр л үүнийг харж тэсээгүй учраас л зугтаан одсон түүний хойноос ширтэн зогсохдоо би нэг л зүйлийг ойлгох шиг боллоо.

Тийм ээ, тэр яахын аргагүй сэтгэл зүрхтэй. Магадгүй бидний төсөөлдгөөс ч уудам, гүн гүнзгий сэтгэлтэй ч байж болзошгүй. Зүгээр л тэрхүү сэтгэл нь зөвхөн ганц хүнд хэтэрхий их зориулагдчихсан юм байна. Түүний хувьд амьдрал нь тэр чигтээ Мидори мэт санагдаж магадгүй бусад хүмүүс огт хамааралгүй, хэн ч биш мэт бодогддог байх. Ганц хүнд дэндүү их итгэж, тэр хүнээс л аз жаргал, бүхэл бүтэн амьдрал нь хамаардаг болохоор үнэнтэй нүүр тулахаас хулчийдаг юм байна шүү дээ! Хамгаас хүйтэн хөндий нууцлаг залуугийн цаана зүгээр л яахаа мэдэлгүй будлиж яваа жирийн нэгэн нуугдаж байгаа.

Эдгээр бодолдоо дарагдан бараг хорин минут элдвийг тунгаан тэвчээртэй суулаа. Жэйк ах дээр одоо яваад очиж болох ч зүгээр л хүсэл төрсөнгүйд яагаад ч юм Рикиг хүрээд ирэхийг л хүлээн харуулдана....Санаа зовсон юм....Адилхан сэтгэл зүрхтэй 'хүн' болохоор. Тиймдээ ч түүнийг хайхаар шийдэн суудлаасаа босон ойр орчмоор хэд алхлаа. Өдөржин өмссөн өндөр өсгийт хөл аймшигтайгаар холгож, явах тусам хорсож байсан ч гүрийсээр том талбайгаас гаран халамцуу залуусын голуур явсаар гадаа гарсан ч тэр байсангүй. Магадгүй явчихсан байх...эсвэл хаа нэгтээ бөглүү газар ганцаархнаа шаналж суугаа гэж бодоод хүн багатай давхар, өрөө, булан тохой болгоноор хайсны эцэст түүнийг дээврийн өрөөний шатан дээр харанхуйд ганцаархнаа сууж байгааг олж харлаа.

BURN BOOKWhere stories live. Discover now