nijuuni

445 92 12
                                    

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

˚ ༘♡ ⋆。˚˚ ༘♡ ⋆。˚

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

˚ ༘♡ ⋆。˚˚ ༘♡ ⋆。˚

Riki's POV

Хёнминий хоолой багахан зангирсаар энэ бүгдийг хэлэхэд л би яах ёстойгоо мэдэхээ байчихсан. Сүүлийн үед үнэхээр нэг л биш байгааг нь хангалттай мэдэрч байсан ч арай ч ийм мэдрэмж авч байсан гэдэгт итгэж өгөөгүй. Гэтэл тэр үнэхээр өөдөөс минь хараад хэлж байна шүү дээ....Намайг хайрладаг гэж....

Дэндүү гэмтэй санагдсан. Яах ёстойгоо мэдэхгүй байгаадаа уур хүрч, юу хүсэж байгаагаа ч ойлгоогүй өөрийгөө зүхсэн. Саяхныг хүртэл Мидориг гүйцэт мартсан эсэхдээ эргэлзэж байсан би одоо Хёнминд сэтгэлтэй эсэхдээ бүр ихээр эргэлзэж байна шүү дээ. Үнэхээр л хэцүү үед харанхуй дунд хань болоход нь ямар нандин мэдрэгдсэнийг, дотоод хүнтэйгээ зөрчилдөж ядахад зөв зам аль нь болохыг зааж өгөхөд нь, төсөөлөөгүй бүхнээ дотоод хүнээс нь олж харахдаа, хорвоогийн элдэв сониныг ярилцахдаа түүнд татагдсан минь үнэн шүү дээ. Зурах гээд суухад хүртэл нүд рүү нь харах төдийд хамаг бие салганаж, хамгийн сайн чаддаг зүйлээ ч яаж хийхээ мартаж орхин сандардаг. Түүнээс холдон байж зургаа гүйцээх гэлээ ч хөөрхөн инээмсэглэл, ялдам харц нь бодогдон байж суухын аргагүйд хүрэн бухимддаг.

Гэхдээ энэ түүний итгэлтэй хэлж байгаа тэр хайр мөн гэж үү???

Намайг хайрладаг болсон өөрийгөө үзэн ядаж байна гэж хэлэхдээ тэр нулимсаа тэвчин нүд рүү минь нэг л гунигтай ширтсэн. Үнэхээр л өөрийгөө түүний өвдөлтийн шалтгаан болж буйг энэ харцаар нь дамжуулан ойлгож, өөрийгөө буруутгах хүсэл төрсөн....Хачин ч гэсэн миний дотор ч тайлбарлаж чадамгүй тийм л мэдрэмж байна. Яг л гаргаж авч чадахгүй байгаа түүний нэг хэсэг дотор минь гацчихсан юм шиг тийм мэдрэмж......

BURN BOOKWhere stories live. Discover now