nijuu

460 102 17
                                    

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

˚ ༘♡ ⋆。˚˚ ༘♡ ⋆。˚

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

˚ ༘♡ ⋆。˚˚ ༘♡ ⋆。˚

"Тэр ирж байна"

Сонүг ийн Хёнминий чихэнд шивнэсэнд автобусны хаалга нээгдэн Рики орж ирэх нь харагдлаа. Түүнийг урьд хожид харахдаа хэзээ ч ингэж ихээр сандарч байгаагүй боловч энэ удаа зүрх нь хүчтэй цохилж, хаашаа ч юм зугтмаар болох ч үнэндээ тэрхүү хүслээс нь илүү хамтдаа сууж, ярилцахыг хүссэн нууцхан шунал нь бүр хүчтэй оволзоно.

Залууг малгайтай цамцныхаа малгайг буулгах агшинд Хёнмин түүнд харагдах гэсэндээ багахан дээш өндийгөөд гараараа тайвнаар далласанд Рики хараад хариу инээмсэглэсэн ч өөрийг нь чиглэн ирэх гэж яарсангүй хаана суухаа шийдэж ядах мэт харагдана.

"Та хоёр ч атаархмаар юм аа.Нэгнийгээ хамгаалаад л, Рикиг чиний талд орж Жэйк ахыг болгоод өгсөн гэж сонссон...." гэсээр Сонүг жуумалзахад Хёнмин зөвхөн Рикиг яагаад суулгүй зогсоод байгааг нь гайхшран ширтэж байлаа. Гэсэн ч төд удалгүй тэр Жонвон, Мидори хоёрыг арын суудалд хамт сууж байгааг нь анзаарсан даруйдаа Хёнминийг чиглэн ирэв.

"Сонү! Босчих! Өөр газар суу-"

"Юу? Хөөе, И Хёнмин. Би яагаад?"

"Найз охиныхоо хажууд суучихвал болох уу?"

Сонүг уурлан дуу алдах агшинд Рики ард нь ирэн ийн хэлсэнд Хёнминий хацар нь улайж дорхноо ичсэн тэр газар шагайн инээмсэглэлээ нуух гэж байдгаараа хичээнэ. Зүгээр л түүнийх юм шиг, аль хэдийнээ Рикигийн хүн болсон мэтээр ийн дуудуулах бүрт зүрх нь догдолж, гэгэлзсээр удсан аж.

BURN BOOKWhere stories live. Discover now