san

557 94 9
                                    

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

˚ ༘♡ ⋆。˚˚ ༘♡ ⋆。˚

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

˚ ༘♡ ⋆。˚˚ ༘♡ ⋆。˚

"За яасан? Ямар дүн авсан бэ? Хамтрагч болсон хүүхэд чинь чиний баримлыг магтсан биз дээ?"

Сургуулиас гаран ажилдаг кафе руугаа орсон даруйд ах хормогчоо тайлан хар хурдаараа гүйн ирсээр элдвийг асууж, шалгааж эхлэв. Харамсалтайн Нишимура Рики гэж адгийн амьтнаас болоод дүү нь онц сурч, шилдэг сурагчаар тодрох нь талаар болж, тэр ч бүү хэл захирлын өрөөнд хүртэл дуудагдсаныг би арай хийн тайлбарлаад гүн санаа алдав.

"Юу вэ? Чи тэгээд чиний баримлыг шүүмжилснийх нь төлөө тэр залууг үсдээд бүр цохьсон хэрэг үү?"

Хисын ахын хоолойн өнгө улам дээшлэх тусам би харцаа буруулан түүнээс холдов.

"Рики надад дургүй учраас л бүтээлийг минь муулсан шүү дээ. Тэрнээс биш түүний хэлсэн шиг 'болхи, ядмаг санаа, ойлгомжгүй өгүүлэмжтэй' баримал огтхон ч биш. Харин ч саран дээрх амьтдын тухай маш...." гээд хэлж дуусаагүй байтал ах, "Тийм утга санаатай уран баримал гэж юу байсан юм? Ядаж саран дээрх ямар амьтныг урласан юм?" хэмээн уулга алдав.

Үнэхээр л намайг бүтэн сонсоогүй ч буцаан асуулт асууж буйд нь баярлан, "Үхэр" гэж үнэнээ хэлсэнд Хисын ах бүр уртаар санаа алдаад дэргэд минь суулаа. Тэр их л урам нь хугарсан байртай над руу харах бөгөөд би аль болох л бултах гэсэндээ өөр тийш харахыг хичээнэ.

BURN BOOKWhere stories live. Discover now