(1)

321 36 2
                                    


2021 он:

"Өөөнх! Нөгөө үзэгдэж харагддаггүй Вонү чинь өнөөдрийн үдэшлэг дээр ирчихэж!"

Гаён учиргүй хашхираад л асар луу орж ирлээ. Сургуулийн баяр болон, манай тэнхим энэ удаад хоолны газар ажлуулхаар болсон юм. Анх удаа л хоолтой холбоотой ажил хийж байгаа над мэтэд бол үнэхээр хүнд өдөр л өнгөрч байна. Гэсэн ч хоол нь дажгүй байгаа л бололтой, манай асраар хүн тасрахгүй л юм.
Вонүг харах санаатай асраасаа түр гаран ийш тийшээ өндөлзөж эхэллээ. Ер алга шүү...

—— Квон Сүнён мэтийн юм л харагдаж байх чинь.

"Юу вэ, чи одоо? Юугаа өмсчихсөн юм?"

Дахиад л хүрч ирээд учир зүггүй хэрүүл өдөөд уналаа. Нэг өдөр ч хүн тайван орхихгүй хүн юмаа.

"Чи зүгээр явж үзээ! Манай асар луу ороод үзээрэй!!"

"Ө~ Вонү~яа!" Зогтусан арагшаа хартал Вонү Жихүн хоёр ирж байв. Яанаааа... намайг дандаа энэ нэг юмтай хэрэлдэж байхад л гараад ирэх юмаа.
Гялс халааснаасаа утсаа гаргаж ирэн өөрийгөө толидлоо.

"Сайн уу, Вонү~"

"Мм, чи зөөгч хийж байгаа юмуу? Танайх юу гарч байна?"

"Аан..." үсээ чихнийхээ ардуур хийгээд,

"Догбугги, сүндэ, удон... судогг гарч байгаа! Вонү догбуггид дуртай биздээ?"

Анх энэ сургуульд орж ирэхдээ юу ч болсон төгсөнө гэсэн уриатай байсан бол Вонүг харсныхаа дараа Вонүтай гэрлэж байж л төгсөнө болж хувирсан даа. Сургуулийн охидын зүрхийг булаасан залууг богтлож авах даа л нэг авна даа!

"Ммхн! Жихүн Сүнён хоёр юу авах юм?"

Квон Сүнён руу байдгаараа муухай хартал ёстой, Вонү руу наалдаж унаад л их байнаа. Тэд бүгдэнгээс нь амсаж үзэхээр болон нэг нэгийг захиаллаа. Цааш очин захиалгаа өгчхөөд Вонүгаа ширтээд л тэндээ зогсов.
Хүн яаж ийм өөгүй төгс төгөлдөр байдаг байнаа~ үнэхээр царайлаг шүү...

"Юу вэ~~~ Жон Вонүг харж явсан хэвээрээ л байна уу? "

"Хэми минь~ Вонү зөвхөн минийх! Эгч нь чамд харуулнаа!" Нүдээ ирмэтэл Хэми огиод л сүрхий. Азаар Хэми бид хоёрын сонирхол өөр юм даа.
Хэми чинь бизнесийн сургуулийн Ким Мингюүд бүр унаж тусна. Намайг ингэж хэлж байгаа ч өөрөө ялгаагүй гөлрөөд л байдаг юм байж.

"Риан~ хоолоо хүргээчээ!"

"Өө, уучлаарай.. тогоочоо~~" Дугёмын дургүйг хүргэтэл өөдөөс шанагаа золтой л шидчихсэнгүй.

"Заа~~ сайхан хооллоорой, Вонү~яа! Жихүн аа!
—— Квон Сүнён хахаарай!"

"Хөөөе! Ийм үйлчилгээтэй зөөгч гэж юу байсан юм? Аль менежер нь байна уу?"

Их өдөж байнаа, менежер байх юм шиг харагдаа юм байхдаа!

Квон Сүнён руу муухай харчихаад Вонү руу байдгаараа инээсээр тэндээс холдлоо.

•••

Дөнгөж ганцхан лекц дууссан гэдэгт итгэж өгөхгүй байна. Дахиад цаана нь хоёр үлдчихлээ... ядарч байна.

"Өнөөдөр Вонүгийн төрсөн өдөр гэнээ! Урилга ирчихэж! "

Гайхан өөрийнхөө утсыг ч мөн шалгаад үзтэл үнэхээр ирчихэж. Еэссс! Өнөөдөр оройг далимдуулж Вонү руу ойртоно доо.
Саяхан л өнөөдрийг яаж дуусганаа гэж байсан би чинь бөөн баяр болоод л дараагийн лекц рүүгээ гүйлээ.

Вонү миний аз жаргал юм даа, үнэхээр.

Орой юу өмсөж явахаа Хэмитэй ярилцан, хичээл тараад гялс тэднийх рүү явахаар тохирлоо. Би гэрлүүгээ явна гэвэл Вонүгийн төрсөн өдөр лүү явж амжихгүй.
Аа~ бас! Бэлэг!!! Вонүд зориулж авсан юм уг нь гэрт байгаа юмсан... ямарт манайх руу цуг явъя бэлгийг чинь өгье гэлтэй биш!

"Юундаа ингэтлээ хөөрчихсөн яваа юм? Шүүрээ яасан юм? "

"Юун шүүр?"

Квон Сүнёний царай учиргүй гэрэлтэж ирснээ "Чиний унаж нисдэг! Шулмын шүүр!" гэчхээд зугтаачхав.
Энэнд намайг өдөхгүй байя гэсэн шүү юм бодогддоггүй байхаа даа. Бүр дандаа хүний дургүйг хүргэж явах юмаа!

Өнөөдөр шиг сайхан өдөр тэвчицгээе!

"Чи Вонүгийн төрсөн өдрийн урилга авсан уу?"

Жихүн надаас асуун утсаа харууллаа.

"Ммхн! Авсан! Вонү юу болоод ийм юм зохион байгуулж байгаа юм?"

Жихүн толгой сэгсрэн "Вонү яг зохион байгуулаач! Жүнхүй Сүнён хоёрын хийж байгаа ажил!!"

За тийм л байх гэж бодсон юмаа. Мүн Жүнхүй Квон Сүнён хоёрын гар сайн нийлдгийг ч хэлэх үү.

"Хичээл эхэллээ! Явъя!"

"Орой тааръя! Жихүн а!"

2023 он:

Хүүгийн уйлах чимээ гэрээр нэг цуурайтаж эхлэх үед л гэнэт ухаан орон нөгөө өрөө рүүгээ гүйлээ.
Ганц бие ээж... ганцаараа хүүгээ өсгөж, хажуугаар нь ажлаа хийнэ гэдэг... үнэхээр там шиг л байна.

Хэрвээ... би Вонүгийн төрсөн өдөрт яваагүй бол яах байсан бол? 

"Тэил аа~ миний хүү ядаж ээжийгээ ойлгоод битгий уйлал даа, мм? "

Хүү уйлхаа болихгүй улам бүр чанга уйлахад нь тэсэлгүй би ч мөн дагаад уйлж орхив. Одоо үнэхээр ядарч байна.

Ad/ udaxgui ongoing bgagas neg ni duusna geed shiniigee pub xiichixlee~~ xairlaad ogoorei🩷

•하루만에•Where stories live. Discover now