(8)

150 24 1
                                    


Удахгүй Тэилийн төрсөн өдөр болно.
Жихүн, Хэми, Гаён гуравтай цуг хүүгийнхээ нэг насны төрсөн өдрийг яаж тэмдэглэх талаар ярилцхаар тохирсон.

Машинаа зогсоолд нь тавьчхаад гэрийнхээ хонхыг дарах гэснээ болин түлхүүрдээд дотогш орлоо.

"Тэил~ Вонү~ "

Вонү Тэил хоёр өдөр ирэх тусам л бие биендээ сүрхий сайн болоод л байгаа бололтой. Хүү минь ч ээж гэж уйлхаа больсон. Ажил хийхэд үнэхээр тухтай байгаа ч нөгөө талаараа жоохон санаа зовж байгаа.

"Мм, Риан? "

Вонүгийн энгэрээс хүүгээ автал Тэил учиргүй уйлах гээд унав. Сатааруулан ээж нь байна гэсээр нэг юм намайг тэвэрлээ.
Би .. ээлжийн амралтаа авах ёстой юм байна.

"Тэил намайг бүр тартах нь ээ~ өнөөдөр юу хийсэн? Зүгээр биздээ? Хоолоо идсэн үү?"

"Мэдээж! Зүв зүгээр! Нээрээ Тэилийн төрсөн өдөр энэ тав дахь өдөр гэсэн үү?"

Вонүтай Тэилийн төрсөн өдрийг хэрхэн яаж тэмдэглэх талаар ярилцан нэлээн суусны эцэст Вонү ч Жихүнийх рүү явлаа. Жон Вонү гэрлүүгээ ер харихгүй байгаа гэж дуулсан. Жихүнийд амьдарч байгаа сурагтай.

"...Тэил а~ ээж нь маргааш ээлжийн амралтаа аваад хүүтэйгээ цуг байнаа! Миний хүү ээжийгээ уучлаарай~ "

Тэилийн идэх дуртай зөөлхөн будааны боовыг өгтөл баярлаад л авав. Идэх юмны дэргэд хаан нуруу хуга шүү, үр минь.

Сэрүүлгэний дуугаар сэрэн Тэил рүү ойртон очтол нам унтаж байв. Энэ хооронд нь гялс өөрийгөө бэлдээд Тэилд өмсгөх хувцаснуудаа ч мөн гаргалаа. Өнөөдөр хүүтэйгээ цуг очиж ээлжийн амралтаа цохуулна. Хэдэн өдрийн өмнө хэлсэн байсан болохоор гайгүй биз.

"Аа~ миний хүү сэрчихсэн үү? За ээжтэйгээ цуг явъя!"

Тэилийг хувцаслаад гэрээс гарлаа. Вонүд өнөөдрөөс эхлээд ирэх хэрэггүйг хэлчихсэн.

"Хөөх~ Риан~ хүү чинь юмуу..?"

Ажлын гадаа ирэн дотогш орох зуурт цуг ажилдаг бүсгүйтэй таарч орхив. Тэилийг намайг нэг ч дуурайгаагүй байгааг гайхсаар л хэлтсийн гадаа очлоо.
Даргад ээлжийн амралт авах хүсэлтээ өгчихсөн байсан болохоор аль хэдийн зөвшөөрөгдөөд цохогдчихсон байв. Даргын өрөө рүү орох хэрэгтэй болон, Тэилийг түрхэн зуур л даргын өрөөний үүдэнд үлдээгээд орлоо.

"Сайн байна уу, даргаа~"

"А, Риан ирчихсэн үү? Аль наашаа суу... өнөөдрөөс амралтаа авч байгаа байхаа~ чиний явуулсан загвар чинь дээд талын хүмүүст таалагдаад үйлдвэрлэх үйл ажиллагаанд орсон шүү~"

Өдөр шөнөгүй бэлдэж, энд тэндээс судалгаа авч танилцуулсан загвар минь эцэст нь хувцас болоод гарч ирэх нь.
Даргад баярласнаа хэлээд өрөөнөөс нь гартал Тэил байсангүй. Хүү маань нэлээн хөдөлгөөнтэй учраас мөлхөөд ийш тийшээ явсан байх гэж сандран гүйж эхлэлээ.

"Тэил аа! Тэил!! И Тэил!! Миний хүү~ И ТЭИЛ!!!"

Мэддэг бүх газраараа л явж үзтэл Тэил ер харагдсангүй. Уйлагнан хамгаалалтын албанд очин камер шалгатал Тэил байж байснаа алга болсон хэсэг л байв. Хэн нэгэн хүүг минь авч яваад тэр хэсгийг нь устгасан бололтой.

"Жихүн аа!! Тэил алга болчихлоо! "
Уйлсаар арай гэж И Жихүнтэй утсаар ярьлаа. Тэр сандран хүрч ирэхээ хэллээ.

•••

Жихүнийд Вонү Жүнхүй Сүнён гурав цугтаа видео тоглоом тоглож байх аж. Жихүний утсанд дуудлага ирэн Жихүн харчихаад утсаа авлаа.

"И Жихүн! Урд чинь!! Хөөе!—- яав аа?"
Жихүний царай хувьсан нэг л хачин болчихов. Нөгөө гурав сонин царайтай байгааг нь гайхан тоглоомоо түр болилоо.

"Яасан бэ, Жихүн аа?"

"Тэил! Тэил алга болчихсон гэнээ! Би явлаа!"

"Айн? Миний хүү юу? Хаана? Хаанаас вэ? Риан яасан? Зүгээр үү? Риан одоо яг хаана байна?"

Сүнён сандран Жихүнийг асуултаар булж орхив. Вонү түүнийг тайван байхыг шаардаад Жихүнээс хаягийг нь асуун Жихүний машиныг жолоодхоор боллоо.

Ad/ alga bolj2 baisnaa gancxan part ogch bgaad orshoo

•하루만에•Where stories live. Discover now