(9)

140 25 1
                                    


"РИААН!!"
Квон Сүнёнийг гүйгээд ирж байгааг хараад яагаад ч юм өөрийн эрхгүй баярлаж орхив. Хүрч ирээд намайг зүгээр эсэхийг асуун, эргүүлж тойруулж хараад л байв.

"Би ... би зүгээр! Тэил!! Тэил алга болчихсон!!" Уйлсаар арай гэж түүнд хэлтэл тэр толгой дохин намайг тайван байхыг хэллээ.

"Миний буруугаас л боллоо... би ... би муу ээж юм байна... Сүнён ааа... надаас л боллоо... намайг ... намайг уучлаарай..."

"Риан!! Тайвшир! Чиний буруу биш! Тэил зүгээр байгаа, за юу? Хоёулаа хүүгээ аваад цугтаа харьцгаая, мм? Чиний буруу биш!" Сүнён намайг энгэртээ наагаад тэвэрчхэв. Би ч бүр л жоохон хүүхэд шиг чанга чанга орилон уйлж эхлэв.

Writer's pov;;;;;;:

Вонү Жүнхүй хоёр эргэн тойронд байх газруудын хяналтын камерыг шалгахаар болсон бол Жихүн харин устсан камерын бичлэгийг олохоор шамдан сууна.

Вонүгаас дуудлага ирэн, Жихүний утсанд нэг бичлэг зурвасаар ирлээ.

"Эндээс харахад Тэилийг энэ эмэгтэй суулгаад явсан юм шиг байна!"

Жихүн бичлэгийг нь үзчихээд "Тийм л байна. Энэ машиных нь дугаарыг олчихлоо.. утас руу нь залгаад үз!" гээд уг машины эзний дугаарыг Вонү руу илгээлээ.

Жихүн үргэлжлүүлэн камерын устсан бичлэгийг сэргээх ажилдаа шамдан орлоо. Хэсэг хугацааны дараа Жихүн яарсаар Сүнён Риан хоёрын зүг очлоо.

"Олчихлоо! Энэ хүнийг мэдэх үү, Риан?"

Риан ухасхийн утсыг нь шүүрч аван хартал түүнтэй цуг ажилдаг эмэгтэй Хани байв. Риан гайхан байн байн бичлэгийг үзэх аж.

"Тиймээ... мэднэ.. " Риан өөрийнхөө утсаар Хани руу залгатал ганц дуудуулаад л утсаа авчихав.

•••

Тэилийг байгаа гэсэн газрынх нь гадаа очтол Рианий өмнө нь ажилладаг байсан дампуурсан салбар байв. Гайхаж байсан ч дотогшоо шууд орох гэтэл тэд болиуллаа.

"Чи байж бай! Бид дөрөв оръё!"
Вонү ийн хэллээ.

"Үгүй ээ, би л орно! Надтай холбоотой хүн юм чинь! Та дөрөв дохио хүлээгээд байж бай!"

Риан том том алхсаар дотогшоо орлоо. Тэр Тэилийн нэрийг дуудан хашхирсаар ийш тийшээ харан явна.

"Тэил аа! Тэил!! " Хүүгээ харсандаа баярлан ухас хийн хүүгээ тэврээд авав.

"Чи ч ёстой ядаргаатай юмаа! Хаа очсон газраа хүнд гай болж байсан!! Чамаас болж би үргэлж хойно хоцордог байсан! Юм л болвол чиний санаа, байнга л Риан Риан!!! "

"Хани! Чи чинь юугаа яриад байгаа юм бэ? Адилхан л ажилдаг байсан байж! Захирал алийг нь ч илүү үздэггүй штээ!"

Тэр улам л инээд алдан Риан руу ойртох аж. Риан Тэилийг хамгаалах шиг чанга гэгчинь энгэртээ наан тэврэнэ.

"Чамаас болж дахиж өөрийнхөө боломжийг алдмааргүй байна! Үхээд өг!!"

Хани гэнэт л Риан руу хутга барин дайраад унав. Риан хүүгээ чанга тэврээд түүнээс бултан, барилгаас гарлаа. Цагдаа ч ирчихсэн байж тааран Ханиг баривчлан явах нь тэр.

Сүнён Рианийг болон хүүгээ энгэртээ наан тэвэрлээ.

"Аавыгаа уучлаарай, миний хүү"

•하루만에•Where stories live. Discover now