(12)

231 27 1
                                    


"Тэил а~"

"Аааваа~"

Тэилийг хөтлөн гэрлүү ортол Сүнён бүр үүдэнд хүлээгээд сууж байсан бололтой байв. Тэил ч тэр Сүнён ч тэр бие биенийгээ хараагүй удсан аятай, тэврэлдээд сүрхий. Ажил цэцэрлэгтээ яваад орой бүр уулзаж, цуг амьдардаг хоёрт ярих юм тэгтлээ их байдаг юм байхдаа.

"А, нээрээ! Риан~ Жихүни найз бүсгүйгээ танилцуулна гээд дуудаж байна лээ~"
И Жихүн энэ олон жилийн дараа ганц бие байхаа больж байгаа гээд нөгөө хэд нь ч бөөн баяр. Бүгд л өөрийн амьдрал, гэр бүлтэй болчихсон байхад Жихүн ганцаархнаа байсан болохоор хэцүү л санагддаг байлаа. Тэилтэй хүртэл цуг тоглоно гэж.

"Одоо ингэсгээд оръё! Хэми Мингюү хоёр ирчихсэн гэсэн! Гаён Жүнхүй хоёр одоо ирж яваа гэсэн!

—- чи нөгөө эвлүүлсэн бичлэгээ аваад ороорой! Нөгөө хэд чинь бөөн баяр болох байх!"

Сүнён хоёр өдөр оройтож суусаар янзалсан, бидний оюутан амьдралын бичлэгүүд байгаа юм. Юм л болвол утсаа гаргаж ирж зураг дарж бичлэг хийдэг байсан Мёнхугийн ачаар зөндөө их бичлэг, зураг байдаг юм билээ.

Аа нээрээ, Гаён Жүнхүй хоёр биднээс нууцаар үерхдэг байсан юм билээ. Тэр нь өнгөрсөн жил Гаёны төрсөн өдөр дээр баригдаж орхисон. Жүнхүйгээс болж л гэх гээд.

Тэилийн хувцсыг сольчхоод хоолыг нь бэлдэж өглөө.

"Миний хүү~ дүүтэй болмоор санагдахгүй байна уу? "

Сүнён гуай гэнэт учиргүй дүүгийн талаар асуугаад эхлэв. Тэил ч аавтайгаа санал нийлээд бүр нэхээд унав.

"Ханиа~ хоёулаа хүүгээ хөөрхөн дүүтэй болгоё л доо...? Мм?"

Жуумалзан гарнаас барьж илээд сүрхий.
Сүүлийн үед ажил нь их л баймаар юм, манай хүнээс бусад нь их л завгүй байгаа харагддаг сан.
Винк хийгээд л учиргүй хөөрхөн царайлаад эхлэв.

Ойртон чих рүү үлээгээд унав.

"Хоёулаа маргааш Тэилийг эмээ өвөө рүү нь явуулъя!" гээд шивнэлээ.
Энэ хүн чинь бүр шийдчихсэн юм байна л даа.

Өнгөрсөн(Мингюү Хэми хоёрын хуримын өдөр)

"Риан! Риаан!"

Тэилийгээ тас тэврэн гүйсэн ч Сүнёнд гүйцэгдэн тэр намайг зогсоолоо.
Энэ бүхнээс зугтах гэсэн ч ... бүтэхгүй нь бололтой.

"Битгий... битгий намайг орхиоч? Би чамайг бас хүүгээ хайрлахдаа 1000% итгэлтэй байна! "

Би дахиж зугтаж чадахгүй бололтой.
Түүнийг зүгээр л хүлээгээд авъя.

"... амласан шүү! Сайн аав байна гэж!"

Сүнён толгой дохин Тэил бид хоёрыг тэврэв. Яагаад ч юм түүнийг тэвэрхэд сэтгэл санаа тайвшраад ирэв.
Энэ бүх хугацаанд миний дотроос хүсэж байсан зүйл энэ л байж.

•••

"Жихүнааааа, Вонү ирлэээ!

—- аа, Тэил ааа! Ямар том болчихсон юм бээ?"

"Сайн байна уу, ах эгч нараа!"

Манай хэд Тэилийг өхөөрдөж хараад л, энд тэндээс нь барьж үзээд л байв.
Тэил ч инээмсэглээд ер дургүйцсэн юм байсангүй.

"Хөөөөе! И Хэми!! Чи жирэмсэн юмууу?"

Хэмигийн гэдэс тогоон чинээ болчихсон, Мингюү хажууд нь дагаад л элдэв янзын юм шалгаан явах аж.
Хэми бүр залхчихсан Мингюүг хөөж байгаа харагдана.

"Жихүний найз бүсгүй юу?"

"Аан, юу тиймээ... хэхэ"

"Надад Жихүний ахлах сургуулийн зурагнууд зөндөө байгаашт! Би чамд тэгж байгаад үзүүлнээ!"

Жихүний найз бүсгүйг Сора гэдэг юм байна. Ютүб дээр дуу коверлож оруулдаг гэнэ. Тэгж байгаад Жихүний бичсэн дууг дуулхаар болоод учир ургуулжээ.

Манай хэд ч нэг нэгээрээ цугласаар нэг мэдэхэд гэр дүүрчихжээ. Ойрын үед бие биенийгээ хараагүй бид ёстой бөөн баяр, ярих юм ч их байгаа харагдана.

"Аз жаргалтай байна..."

Сүнён хажууд ирэн, түүний мөрийг дэрлэн нөгөө хэдийгээ харан зогсоно.

•하루만에•Where stories live. Discover now