(3)

156 25 2
                                    


2023 он:

Тэилийг Жихүнийд үлдээхээс өөр аргагүй болон гэрээсээ гартал Жихүнийд нэлээн олон хүн байгаа бололтой, чанга дуу шуу сонсогдоод л эхлэв. Асрагч эгчийг хэрэггүй явуулж, И Жихүнийг ийм нийтэч гэж ч мэдсэнгүй.

"Хүүе! Риан мөн үү?"

Үл ялиг цочиод хажуу тийшээ хартал Жүнхүй Вонү Сүнён гурав над руу хараад зогсож байв.
Худлаа инээмсэглээд буцаад орох гэтэл Жүнхүй хүрч ирээд элдэв янзын юм асуугаад л эхлэв.

"Чи төгсөөд хаачсан юм? Ер нь төгсөх үдэшлэг дээр ч байгаагүй санагдаад байх юм! "

Мүн Жүнхүйгийн асуултанд хариулж амжаагүй байхад Квон Сүнён нэмэгдэн юм асуугаад л эхлэв. Вонү харин Тэил рүү сүрхий хараад л байв.

"Юун хүүхэд тэвэрчихсэн юм?

—- нөхөртэй болчихсон юмуу? Хэнтэй суусан юм?"

"Тиймээ... манай хүн харин гадаадад байгаа л даа... тэгээд Тэилийг Жихүнээр харуулах гэж байсан чинь завгүй бололтой..."

Тэилийг аван Хэмигийнх рүү явах гэж байтал Вонү гарнаас барин зогсоолоо. Гайхан түүний өөдөөс хартал тэр мэдээжийн зүйл шиг л, Тэилийг аваад тэвэрчихэв.
Хачирхалтай нь миний хүү ер уйлсангүй.

"Бид хэд харж байя! Би хамаатныхаа хүүхдийг харж байсан туршлагатай болохоор санаа зоволтгүй ажлаа амжуулаад ир!"

Эсэргүүцэх цаг байхгүй тул Вонүд Тэилийг даатгаад машин руугаа гүйлээ. Санаа зовж байгаа ч үүнээс өөр арга байсангүй дээ.
Ажил дээр очиж бичиг баримтны учрыг олж даргад өгчихөөд л ирэх болохоор нээх ч удахгүй байх.

•••

Жүнхүй Сүнён хоёр Жихүнийх рүү түрүүлж орон чанга тавьсан хөгжмийг нь унтраалаа. Тэд Жихүнийг шинэ байранд орсныг тэмдэглэх гэж байсан юм. Гэвч Тэилийг харахаар болсон учир баяраа өөр өдөр тэмдэглэхээр болсон аж.

"Хөөөх! Гар нь ёстой жижигхэн юмаа!"

Сүнён Тэилийн гарнаас барьтал Тэил Сүнёний гарнаас чанга гэгчинь базаад авав. Сүнён өхөөрдөн Тэилтэй тоглох бол Жүнхүй Рианийг нөхөртэй эсэхэд эргэлзэж байгаагаа хэлэх аж.

"Гэхдээ... сая харахад хуруунд нь бөгж байгаагүй дээ..? И Жихүн!! Чи мэдэж байгаа биздээ? Риан та хоёр чинь ах дүүсийн хүүхдүүд биздээ?"

Жихүн толгой дохиод санаа алдлаа.

"Риан... аавыг нь хэнд ч хэлээгүй ээ! Тэилийг төрүүлнэ гэж зөрүүдлээд их сургуулиа арай гэж төгсөөд гэрээсээ явчихсан шт! Ах эгч хоёр ч Рианийг хөөгөөд... эцэггүй хүүхэдтэй гээд бөөн л юм болсон!

—- энэ хугацаанд Риан үнэхээр зовлон үзсээн"

Тэд чимээгүй болон дор дороо л юу ч юм бодон сууугаана. Гэнэт Тэил уйлан Сүнён сандран тэвэрсэн ч нэг л эв хавгүй эвгүй байв. Вонү Сүнёноос Тэилийг аван бүүвэйлж эхлэв.

"Тэил Вонү дээр очихоороо уйлхаа больчих юмаа"

Жүнхүй Вонү рүү эрхий хуруугаа гаргатал Вонү нүдээ ирмэлээ.

"Ийм хөөрхөн хүүхдээ яагаад аав нь хаясан юм болоо...?" Сүнён их л сонирхсон өнгө аязтай ийн хэллээ.

Жихүн гэрээ янзлангаа Жүнхүй Сүнён хоёрт хоол захиалхыг даалгалаа. Нөгөө хоёр ч Жихүний карт гэсэн шиг хамаа намаагүй захиалж өгч байв.

•••

Жихүний гэрийн гадаа ирэн хаалганых нь кодыг хийн азаа турштал мөн байв. Зурагтны чанга чимээ, нөгөө хэдийн инээлдэх чимээ сонстон гэнэт л Тэилд санаа зовоод эхлэв.

"Тэил ааа!"

Вонүгийн энгэрт инээн суух хүүгээ хараад тайвшран хүүгээ авах гээд очлоо. Гэтэл Вонү намайг түлхэн гараа угаахыг шаардан угаалгын өрөө рүү түлхлээ.

"Вөөүүв! Ингээд харсан чинь та хоёр яг саяхан гэрлэсэн хосууд шиг харагддаг байнашт!"

Жүнхүйгийн гар луу цохичхоод угаалгын өрөө рүү нь гүйлээ. Тэилийг асрагч эгчээс өөр хүнтэй ийм сайхан ааштай байгааг хараад ёстой гайхаж орхилоо. Вонүд үнэхээр хүүхэд харах чадвар байгаа бололтой шүү.

"Чи өлсөж байна уу? Бид хэд саяхан хоол захиалж авсан!" Жихүн миний урд аягатай ундаа тавьж өглөө. Шууд л хүүгээ аваад гарна гэж бодтол бодсноор болсонгүй дээ.

"Эгч ахтай яриагүй юу? "

"Ээж аав хоёр надтай яг яриач! Чи ямар хүн гэдгийг нь мэдсээр байж!!

—- заза, би явлаа! Өнөөдөр баярлалаа! Жон Вонү!"

Вонүгаас Тэилийг авлаа.

"Хөөе! Би бас Тэилийг харж өгсөн штээ!"
Квон Сүнёний царайг харахаас ч дургүй хүрж ядаж байхад хажууд дагаж яваад байх юм. Тэилийгээ аваад Жихүнийхээс бушуу гарлаа. Дахиж л Квон Сүнёнтой таарахгүй байгаасай.

•••

Group chat:

Hyemi- Тэилийг харахаар маргааш очно шүү!

Gayeon- би бас цуг очно!!

Me-тэгээ тэг! Хаалга үргэлж нээлттэй!

Ad/ saixan comment unshylda gexguyu🧎‍♀️

•하루만에•Where stories live. Discover now