(4)

156 22 1
                                    


Хаалганы хонх дуугаран, ёстой Усайн Болт шахуу л хаалга руугаа гүйлээ. Тэилийг саяхан унтуулсныг ч хэлэх үү, юу ч хийж эхлээгүй байхад сэрчихвэл хэцүү шүү дээ. Ганц амарч байгаа өдөр байхад.

Хэми Гаён хоёр тортой юм барьчихсан зогсож байв. Ойрд уулзаагүй болохоор ч тэр үү дотроос нэг юм гарч ирэх гээд л, нүд бүрэлзээд учиргүй уйлах нь шүү.

"Тэил яасан юм? Унтчихсан юмуу?"

"Ммхн! Саяхан л унтлаа! Та хоёр юун баахан юм авчихсан юм бэ?"

Хэми Гаён хоёр Тэилийг төрөхөд нь байж өгч чадаагүй дээ гэмшээд гээд бид хоёрт хэрэгтэй гэж бодсон бүх зүйлээ л авчирсан байв. Хэми ээж аав хоёр зүгээр байгааг хэлээд мөн удахгүй хуримаа хийх талаараа дуулгалаа.

"Мингюү бид хоёр энэ хавар хуримаа хийхээр болсон! Ээж аавууд ч хоорондоо уулзаад... "
Түүнд баяр хүргэчхээд гал тогооноосоо хундага, аяга бас бус хэрэгтэй юмнууд авчирлаа.

"За өнөөдөр Тэилийн аавын талаар сонсож байж явна шүү!" Гаён их л нухацтаы гэгчинь хэлээд авчирсан амттангуудаа задлаж байв.

Би санаа алдаад шуууд л градустайгаас нь эхлээд уучихав. Сүүлийн үед энэ л дутагдаад байх шиг.

"За~ Вонү мөн тийм биз? Тэилийн аав?"
Идэх гэж байсан загасаа Хэми рүү шидлээ. Яаж бодохоороо Вонүг гэж боддог байна? Вонү байсан бол дээр байхгүй юу.

"Алсаас жирэмсэн болдог байсан бол Вонүгаас бүр хөлбөмбөгийн баг гаргачих байсан биз!"

"Тэгээд хэн юм бэ дээ?"

Хэмиг үл тоогоод Гаёнтой тулгаад л ууж эхлэв. Тэил ч овоо унтаж байна шүү, ээжийгээ ойлгоо юм байхдаа үр минь.
Маргааш ажилтай ч өнөөдөр дэлхийн сүүлийн өдөр аятай л ууж орхие.

Газар дэлхий нэлээн эргэн, би ч согтох талруугаа болчихож. Харин нөгөө хоёр бүр эрүүл шахуу шүү.

"Та хоёр... Тэилийн аавыг сонирхоод байл уу?

—— Квон .. Сүнён штээ! Вонүгийн төрсөн өдрийн орой!!! "

Тэр хоёр гайхан уулга алдаад итгэж өгөхгүй байв. Гэвч үнэн шүү дээ, Тэилийн аав Сүнён гэдэг нь. Энийг хэр удаан нуух вэ дээ, хүү минь өдөр ирэх тусам аавыгаа дуурайж байхад.

{энэ үеэр гадаа}

"Квон Сүнён байсан юмуу..?"
Жихүн Тэилийн үлдээсэн малгайг дөхүүлж өгөх гэж байгаад санаандгүй сонсож орхисон юм. Тэр хөмсгөө зангидан уурлаад буцан гэрлүүгээ орлоо.

Ad/ neeree neex urtdaa l 13 parttai bainaa

•하루만에•Where stories live. Discover now