(5)

148 23 0
                                    


Writer's pov;;;;

Жихүн утсаа шүүрч аван Квон Сүнён руу залгатал утсаа авсангүй. Жихүн үл ялиг уурлаад хамт байж магадгүй гэж бодон Жүнхүй рүү мөн залгалаа.

Ашгүй Жүнхүй утсаа аван түүнд хаана байгаагаа хэллээ. Жихүн машиныхаа түлхүүрийг шүүрч аваад байгаа газар луу нь давхиж эхэллээ.
Өнгөрсөн хугацаанд Рианийг ямар хэцүү байсныг хажуунаас харж байсан болохоор Квон Сүнёнд юу юунаас илүү үнэхээр их уурлаж байх аж. Тэдний дунд юу болсныг ер мэдэхгүй ч хүүхэдтэй гэдгээ ч мэдэхгүй клуб хэсэж яваад нь үнэхээр их дургүй нь хүрсэн байв.

"Хөөе! Квон Сүнён!! " Жихүн клубын хаалгаар оров уу үгүй юу, Сүнёнийг олж харан очоод шууд заамдаад авав. Сүнён юу болоод байгааг ч ойлгосон юмгүй, Жихүнийг тоглож байна гэж бодон хоёр гараа өргөн инээлээ.

"Тэнэг минь! Чи!! Чи!!!

—— аав хүн мөн юмуу? Аав хүн байж ингээд явж байх чинь зөв гэж бодож байна уу?"
Жихүн чанга гэгчинь хэлээд Сүнёний цээж рүү нь цохин түлхлээ. Цугтаа байсан охид нь гайхан тэдний ширээнээс босоод явлаа.

"Жихүн аа! Яагаад ингэж аймар эмоцтой жүжиглээд байгаа юм бэ? Юун хүүхэд вэ?"
Сүнён одоо ч жүжиглэж байна гэж итгэх аж. Жихүн үл ялиг санаа алдаад ширээн дээрхи градустай уух зүйлээс шүүрч аван нэг том балгалаа.

"Рианий хүүхэд!! Тэил чиний хүүхэд гэж байна, тэнэг ээ!!

—— чи хаана юу хийснээ мэддэггүй юмуу??"

Вонү Жүнхүй хоёр ч ялгаагүй гайхсан харагдана. Сүнён бүр шоконд орон сонссон зүйлдээ итгэж ядна.
Хэсэг чимээгүй байдал үүсэж, Сүнён гэнэт л Вонүгийн төрсөн өдрийн оройг санах нь тэр.

Сүнён гадуур хувцсаа аваад гараад гүйчхэв.

"Хөөе! Квон Сүнён!! Хаачих гээ вэ?"
Жүнхүй араас нь орилох аж.

"Рианий хүүхэд Сүнёний хүүхэд гэж.. яаж мэдсэн юм? Риан хэлсэн юмуу?"
Вонү Жихүнээс асуулаа.

"Тиймээ... санаандгүй сонсчихлоо... н*вш гэж! Риан Тэилээс болж алдсан зүйл ямар их билээ дээ? Тэгэхэд энэ нэг юм!! Клуб хэсэж эмэгтэй хүнтэй учир ургуулаад л байж байдаг...."
Жихүн уурандаа маш хурдтай ярьж байв.

•••

Гэр нэлээн хүйтэн, дааран бостол цонхоо онгорхой унтчихсан байв. Тэилийн уйлах чимээ дуулдан бушуу хүү дээрээ очлоо. Согтуу байж бас хүүгээ хуурайлаад унтуулчихжээ.

Хэми Гаён хоёрт хөнжил дээгүүр нь тавьчхаад хүүгийнхээ хоолыг өөрсдийнхөө хоолтой цуг бэлдхээр гал тогоо руугаа явлаа.

"Тэил аа~ ээж нь ёстой дэлбэрчихсэн байгаа биз? Миний хүү өлсөж байна уу? Одоохон ээж нь ням ням өглөө~"
Тэил ойлгож байгаа аятай л өөдөөс инээмсэглээд байв. Хоол гэхээр л энэ дэлхий дээрхи хамгийн жаргалтай нь болчихдог шүү.

Тэилийн хоолыг өгчхөөд хүүгээ түр орон дээр нь үлдээлээ.

"Миний хүү~ түр тоглож байгаарай! Ээж нь эгч нарыг нь сэрээгээд ирнээ за~"

Хэми Гаён хоёрын унтаж байгаа өрөө рүү орон сэрээрэй гээд л орилчхов. Хэми өнөөдөр хадмуудтайгаа хоол иднэ гэчхээд ингээд байж байх гэж дээ.

"Яанаа! Риан цаг хэд вэ? Би явахгүй бол яг алуулсан!"

"Цаг 10 болж байна!"

Хэми ч үсэрч дэвхцэн өөрийнхөө юмын цуглуулаад гутлаа угласан болоод л гараад явчихав.
Гаён харин тайван гэгчинь босоод угаалгын өрөө рүү яваад орчихов.

Хаалга тогших чимээ дуулдан Хэмиг юмаа орхичхож дээ гэсээр нээтэл Квон Сүнён зогсож байв.

"Чи энд юугаа хийж байгаа юм?"

"Үнэн юмуу? Тэил миний хүү гэж?"

Сонссон зүйлдээ итгэж ядсаар Гаён руу хартал тэр толгойгоо сэгсэрлээ. Хэми гүйж явах замдаа хэлнэ гэж баймааргүй л юм...

"Хэнээс сонссон юм? "

"Тэил... үнэхээр миний хүү мөн юмуу?"

Эргэлзчихлээ. Түүнд үнэнээр нь хэллээ гээд юу өөрчлөгдөх бол? Дотор онгойх л байхдаа. Бид хоёрыг хол нүү гэвэл яанаа...

"Би Тэилийг харж байя та хоёр явж ярилц!"

•••

Гэрийн ойролцоох кафед орон Сүнёний юу ярихыг хүлээн сууна. Эсвэл түүнд түрүүлээд хэлчихдэг юм билүү...

"Зүгээр... өмнөх шигээ л мэдээгүй юм шиг амьдар! Тэил бид хоёр чамд саад болохгүй! "

Тэилийг өнөөдрийг хүртэл ганцаархнаа хараад болсон юм чинь, болох л байлгүй. Тэгээд ч ... хүүхдээр шалтаглаж хүн дэргэдээ уяна гэж юу байхав.

"Би ингээд явлаа.." Суудлаасаа босон явах гэтэл Сүнён гарнаас барин явуулсангүй. Гайхан эргэн түүн рүү хартал тэр уйлж байгаа бололтой.

"... намайг уучлаарай... "

•하루만에•Where stories live. Discover now