(6)

154 23 0
                                    


Жихүн Хэми хоёр Тэилийг дагуулаад хамтдаа гадуур зугаалж, өдрийн хоол идье гээд яах аргагүй болон Жихүний машинд цуг явна.
Жихүн өөрийнхөө бичсэн дуунуудыг надад сонсгож өгөн, дуу бичих үед ямархуу байснаа надад ярьж өгөн явна. И Жихүнийг ийм чадвартай гэж мэдээгүй юм байна.

"Тэил а~ ах нь амттай юм—- бишээ ням ням зөндөө ихийг авч өгнөө!"

Тэил ойлгож байгаа бололтой инээгээд л сүрхий. Хэми 5 минутын дараа ирнэ гэсэн. Жихүн машинаа зогсоолд тавьхаар явж, Тэил бид хоёр тоглоомын төвийн үүдэнд хүлээхээр болсон юм.

Тэилтэй ярин, Тэил ч үе үе инээн бид хоёр бие биенийгээ хөөргөн зогстол хэн нэгэн мөрөн дээр товшлоо.
Вонү байв.

"Тэил а~ ахыгаа санаж байна уу?"

Тэил ч яг ээж шигээ царайлаг хүнд дуртай шүү~ инээгээд л Вонүд тэврүүлэх гээд л тэмүүлээд байна.

"Та хоёр тоглохоор ирсэн юмуу? "

"Жихүн Хэми хоёр ч гэсэн ирж байгаа! Чи харин ганцаараа тоглох гэж байгаа юмуу?"

"Аан, үгүй ээ! Зүгээр л энэ хавиар явж байгаад чамайг хараад хүрээд ирсэн юм! Би цуг явбал зүгээр үү?"
Би ч шууд л толгой дохилоо. Вонүд сэтгэлтэй гэвэл худлаа, одоо үнэхээр түүнийг найзаа л гэж боддог болсон. Ямартай ч ер догдлол байхгүй болчихсон...?

"Ө! Вонү!" Жихүн Хэми хоёр хүрч ирэн, Хэми Тэилийг тэвэрлээ.

"За орцгоох уу? Юун дээр эхлэж тоглох уу? Айн?? Стресс ээ тайлцгаая!!"
Хэми ч ёстой ийш тийшээ үсчээд л Тэилийг минь тэврээд гүйчих гээд л байв. Тэилийг айчих вий дээ гэж бодоод авах гэтэл Вонү тэврэе гэв.

"Чи байнга тэвэрдэг юм чинь! Өнөөдөртөө Тэилийг би тэврээд явъя!"
Юу ч биш юм шиг санагдах ч үнэхээр баярласандаа бараг л уйлах шахлаа. Сая хэдхэн секундэд би яагаад ч юм Квон Сүнёний талаар бодчихлоо...

"Риан~ мм... Вонү хоёр энэн дээр суу! Жихүн бид хоёр Тэилийг харж байя!"

"Айн? Би бас сууу—-"

"Үгүй ээ! Чи надтай цуг Тэилийг харна!"

Хэми Жихүний амыг дараад л Тэилийг аваад үлдэв. Вонү бид хоёр цуг далайн дээрэмчний онгоцон дээр суухаар болон, Вонү хойшоо суухыг санал болголоо.

"Одоо хоёулаа бүх стресс ээ гаргаж хаяна шүү!"

Би толгой дохин, тоглоом хөдлөж эхлэлээ.
Эрчээ аван улам хүчтэй хөдлөхөд нь өөрийн эрхгүй л хашхиран, гараа өргөлөө.

•••

Хоолоо хүлээх зууртаа их сургуульдаа болсон явдлууд, ахлах сургууль гээд зөндөө олон зүйлсийн талаар ярилцаад амжив. Хамгийн хачин бас сонин нь Вонү бид хоёр адилхан ахлах сургуулийг төгссөн юм байна. Тэгээд бүр манай хажуугийн анги байсан гэнэ. Жихүн Хэми хоёр мэддэг ч байх шиг.

"Тэил а~ аа гээрэй! Ммм~ ням ням"

Тэилийг хооллож байгаа Вонүг хараад л баймаар санагдчихлаа. Яагаад ингэж мэдээжийн юм шиг Тэилд ханддаг юм бол, Вонү арай хүүхэд—тэй байсан юм биш биздээ...?

"Ингээд харсан чинь Вонү Тэил хоёр төстэй ч юм шиг!"

Идэж байсан хоолондоо хахан Хэмигийн хөлөн дээр гишгэлээ. Дандаа хачин хачин юм ярьж явна шүү.

"Кхм... И Хэми! Ингэхэд чиний хурим яасан? "

"Яахав дээ, бэлдэж л байгаа... Мингюү ажил ажил гээд завгүй юм л байна... "

Хэми Мингюүг муулж, ашгүй ярианы сэдэв өөр тийшээ эргэлээ.

Хоолоо ч идэж болцгоон, гэр гэрлүүгээ харьцгаахаар боллоо.

Жихүн бид хоёрынх ойрхон юм хойно, Жихүнтэй цуг явна. Тэил ядраа бололтой машин хөдлөөд л унтаад өгөв.

"Квон Сүнён... чамтай уулзсан уу?"

"Уулзсаан... уучлаарай гэчхээд л алга болчихсон шт... тэр нь ч дээрдээ одоо гарж ирлээ гээд өөрчлөгдөх юу байхав..."

"Ер нь яг юу болсон юм? Чи Тэилийг гэдсэнд байгаа гэдгээ хэлээгүй юмуу? "

Толгой дохитол Жихүн яагаад гээд учиргүй асуугаад унав.

"Хэлээд өөрчлөгдөх зүйл байхгүй л гэж бодсон... одоо энэ талаар битгий яриа! Тэилийг би өөрөө өсгөчихнө! "

Ad/ Soonyoung yagaad zugtaacwdaaa

•하루만에•Where stories live. Discover now