(2)

167 25 2
                                    


2021 он-

Хэмигийн хувцасны шүүгээг нээтэл баахан ногоон шар улаан өнгийн даашинзнууд байх нь тэр. Сонирхол өөр өөр гэхэд үнэхээр өөр шүү, бид хоёрынх.
Хувцсыг нь нааш цааш болгон хар бараан өнгийн хувцас байгаа эсэхийг үзлээ.

"Чи чинь одоо солонгын долоон өнгө байгаа бишдээ! Хар бараан өнгийн хувцас байхгүй юмуу даа?"

Хэми жуумалзан эсрэг талд байх хувцасны шүүгээг нээлээ. Аргагүй л баян айлын хүүхэд гэсэн шиг—-; хувцсаа өнгөөр нь ялгаад өлгөчихжээ.

"Риан~ энд дотроос миний өмсөөгүй яг ганц л даашинз байгаа! Тэрийг өмсөөд яв! Надад угаасаа зохихгүй байгаа!"

Хэмигээс аваад хартал урт богино нь ч өнгө нь ч дажгүй даашинз байв. Би ч баярласнаа илэрхийлчихээд бушуу хувцсаа солилоо. Одоо үс, нүүр гээд нэлээн цаг авах учраас—-;

"Вонүгийн бэлэг!!! Яанаа Хэми!! Гэрт л Вонүд зориулсан хайрцган дотор байгаа даа..."

Нэгхэн цагийн дотор гэрлүү явчихаад Вонүгийн төрсөн өдөр лүү явна гэвэл амжихгүй дээ... уг нь зөвхөн Вонүд л тохирно гэж бодож авсан үнэртэй ус байгаа юмсан.

"За би дүүгээ явуулчихъя! Чи харин яг хаана хийснээ хэл!!"

Чан Хэмигийн үгэнд ороод манайх руу явна гэдэг юу л бол.

Хэми өрөөнөөсөө гаран 15 минут болоод орж ирлээ. Ашгүй Чан манайх руу явахаар болсон юм байна. Чан руу хайрцаг хаана байгааг хэлээд юу авчирхыг нь ч мөн хэллээ.

•••

Яагаад ч юм өнөөдөр бүр илүү их сандарч байх чинь. Сэтгэлээ илчлэх гэж байгаа аятай л.
Хэми, Дугём Мингюү хоёрыг цуг байгааг харчихаад яараад намайг хаяад алга болсон. Надтай цуг байх завтай хүн энд үнэхээр алга бололтой.

"Хэзээ ирсэн юм?"

Төрсөн өдрийн эзнээс бусад нь гэх гээд л.
Өнөөдөр нүдний шилээ зүүлгүй линз зүүчихэж. Жон Вонүг бүр л царайлаг харагдуулж байна гээч!
Хоолойгоо засан түүнд зориулж авсан бэлгээ шууд л сунгаж орхив. Олон хүмүүсийн нүдэн дээр өгөхөөс угаасаа ичээд байсан юм.

"Д-дэлгүүр хэсэж байгаад... кхм... нөгөө... ч-чамайг санагдуулдаг үнэртэй устай таараад... нөгөө.. чамд зохих юм шиг санагдаад гэх гээд л"

Вонү үл ялиг инээмсэглээд "баярлалаа, Риан!"

"Хөөе хөөе хөөе! Жон Вонү!! Энд юу хийж байгаа юм!! Аль явцгаая!!

•하루만에•Où les histoires vivent. Découvrez maintenant