(7)

144 24 0
                                    


Гэрт, ажлынхаа өрөөнд өнөөдөр танилцуулах ёстой байсан илтгэлээ бэлдэж хийсэн флашаа ширээн дээрээ орхисноо санан, гялс буцаад гэрлүүгээ яарлаа.
Асрагч эгч рүү залгатал утсаа авахгүй байв. Тэилтэй ноцолдоод завгүй байгаа бололтой, шууд л гэрлүүгээ очъё.

Гэрийн гадаа иртэл танихгүй машин манай гэрийн гадаа байж байв. Гайхан, муу совин татан хурдан хурдан алхсаар хаалганыхаа кодыг хийгээд ортол эрэгтэй хүний ярих чимээ Тэилийн инээх чимээтэй нийлэлдэг сонсогдоод эхлэв.

"КВОН СҮНЁН?" Тэилийг минь тэвэрчихсэн сүүг нь өгөөд сууж байх нь тэр. Асрагч эгч сандран гал тогооноос гүйгээд ирэв.

"Нөгөө... хүүгээ харчихаад л явна гэж гуйгаад байхаар нь л..."

"Эгчээ та өнөөдрөөс халагдсан! Би өөр хүн олъё! Одоо явдаа!

—- чи ч гэсэн яв! "

Тэилийг булаах шахуу гарнаас нь аваад орон дээр нь хэвтүүлчихээд Квон Сүнёнийг түлхэн гэрээсээ гаргалаа.
Өнгөрсөн долоон хоногийн туршид намайг ажилд явсан хойгуур байнга ирж байсан байна. Яах вэ хүүгээ харах гэсэн аавыг ойлгож байгаа ч... хулгайч муур шиг байхгүй хойгуур ирж л байдаг.

Дарга руугаа яаралтай зүйл болсон талаар урт  зурвас бичиж үлдээчхээд Тэилийг маргаашнаас эхлээд харж болохуйц хүн хайж эхэллээ.

Эхнээс нь нэлээн олон хүнтэй уулзаж, ярилцсан ч хүүхэд сайн харж чадах хүн нэг ч байсангүй. Маргаашнаас өмнө олох хэрэгтэй байдаг.

"Юу болоод танайх чинь ийм хөл хөдөлгөөнтэй байгаа юм?"
Жихүн манайд ороод ирэв. Түүнд Тэилийг харах хүн хэрэгтэй байгаа талаар хэллээ.

"Вонүгаар харуулах юмуу? Цаадах чинь ажилгүй байгаа шт!"

"Яагаад? Сайн сурдаг байсан байж яагаад вэ?"
Аавынхаа компанийг өвлөж ав гэж ээж нь шахаад өөр газар ажиллах эрхгүй болгочихсон аж.
Вонүгаар Тэилийг харуулна гэдэг... нэг л сонин санагдаад байх юм. Вонү хүүхэд сайн хардаг л юм билээ.

"... би Вонүгаас асуугаад өгөх үү?"

Би ч санаа алдчихаад толгой дохилоо. Вонү гэхдээ ялгаагүй л Квон Сүнёний найз юм хойно... мэдэхгүй нь ээ...

•••

Ажилдаа явахаар бэлдэж байтал хонх дуугаран яаран очтол Вонү зогсож байв.

"Өнөөдрөөс ажиллах хүүхэд асрагч байна~"
Инээмсэглээд л ингэж хэлэх нь тэр. Би ч мөн нэг инээгээд түүнийг дотогш орууллаа.

"Тэилд юу хийж өгөх талаар хөргөгчин дээр наагаад тавьчихсан байгаа! Гэр орон яах вэ, Тэилийг л сайн харвал болоо~"

"Мэдээж! Чи одоо явахгүй бол хоцорлоо"

Гэнэт санан ханын цагаа хартал 09 уаг болоход 20 минут дутуу байв. Сандран цүнхээ шүүрээд гарах гэснээ буцан Тэилийн хацран дээр үнэсээд гэрээсээ гарлаа.

•••

"Квон Сүнён! Ороод ир! Риан явчихсан!"

Сүнён хүлээж байсан аятай л шууд л кодыг нь хийгээд ороод ирэв. Вонү Тэилийг тэврэн өөдөөс нь очтол Сүнён учиргүй уурлаад л Тэилийг авлаа.

"Риан чамд сайн байсан болохоор ч тэр үү... Тэилийг тэвэрсэн байгаа чинь таалагдахгүй байнаа~"

Вонүгийн инээд хүрэн Сүнёний гар луу цохилоо.

•하루만에•Where stories live. Discover now