"Оршил"

9.2K 458 5
                                    

Эвдэрсэн цаг хугацааг бид засаж болох уу?Хүний хүсэл хязгааргүй. Бид бүхнийг авч чадах мэт боддог. Гэвч үнэндээ... чадахгүй!

Амьдралтай дөнгөж л танилцаж яваа гэлтэй бяцхан охин, ээжийнхээ гараас хөтлөн эмчийн хийх үйлдэл хэлэх үгсийг өхөөрдөм алаг нүдээрээ ширтэнэ. Энэ дүрслэл бол миний санаанаас хэзээ ч гардаггүй цор ганц айдас. Учир нь толинд тусах тэр бяцхан охин миний бага нас байсан юм.

Эмч ээжийн минь өмнө тулан ирэхдээ малгайгаа тайлан газар ширтсээр:

"19:50 минутанд өвчтөн И нас барлаа...." гэх үгсийг сааралтсан хоолойгоор дуулган цааш алхахад, би аавынхаа зүг хар хурдаараа гүйж эхэлсэн юм.

Гуравхан настай охинтойгоо бэлэвсэрч үлдсэн ээж минь... Бяцхан охиноосоо нулимсаа нуух гэж хичээн инээмсэглэж байсныг нь би мартдаггүй. Үнэндээ тэр цагаас л би амьдрал гэдэг ямар харгис гэдгийг ухаарсан байх. Бурхан бидэнд гайхалтай хайрыг бэлэглэсэн ч хэтэрхий эрт буцаагаад авчихсан нь харамсалтай.

Ээж минь үргэлж л ажил гэсээр надад санаа тавих завгүй... үгүй ээ! Зүгээр л тэр надтай ярилцахаас зугтаадаг байх. Өдийг хүртэл тэр намайг юугаар ч дутааж байгаагүй ч би түүнд ямар байгааг мөн өөрийхөө тухай ярилцан бидний аз жаргалтай тэр үерүү буцахыг хүсдэг.

Эцэст нь бидний хайрладаг бүхэн биднийг орхидог. Харин илүү хайрласан нэгэн нь шархалж үлддэг...

Би дахин хэн нэгэнд дасаж чин сэтгэлээсээ хайрлахыг хүсэхгүй байна... Зүгээр л айж байна!

И Сура гэх охины амьдралд сонирхолтой зүйл гэж байхгүй. И Сура бол сэтгэл хөдлөлгүй мөс шиг охин.Тийм ээ энэ бол би! Арван долоон жил амьдрахдаа чихмэл тоглоомноосоо өөр зүйлд итгэж найзлаж үзээгүй тийм л нэгэн. Гэхдээ шинэ сургуульд орсноос хойш бүх зүйл өөрчлөгөнө гэж хэн санах билээ...

-Энко нь их удаан бодсоны эцэст эргээд нийтлэж байна. Бүх хэсэг бичигдэж дууссан мөн миний хамгийн анхны бичвэр тул надад үнэхээр хайр хүргэм санагддаг. За тэгэхээр ахин нэг удаа өвлөөр аялах уу SWEADERs?

 За тэгэхээр ахин нэг удаа өвлөөр аялах уу SWEADERs?

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.
Once Winter [COMPLETED]Where stories live. Discover now