4/1

2.7K 287 45
                                    

Дөрөвдүгээр бүлэг:Аз жаргал гэдэг нь...

Jungkook's P.O.V

[утас дуугарах]

"Байна уу

-И зохиолч хоёр хоногын дараа гэж төлөвлөж байна. Та энэ удаад гарч ирэхдээ итгэлтэй байна уу?

"Тийм ээ. Одоо цаг нь болсон. Би түүнийхээ дэргэдээс хором ч холдохыг хүсэхгүй байна.

Тийм ээ одоо би түүнээс хором ч холдохыг хүсэхгүй байна! Би яагаад мэдэдгүй байсан юм бол? Түүнд ингэтлээ их хайртайгаа. Энэ долоон жилийн хугацаанд Сураг бодоогүй өдөр гэж үгүй. Түүндээ өгж чадаагүй цэцэгс бүрээ явуулж, түүнийхээ гишгэсэн газар бүрээр явж түүнийхээ үзэсгэлэнт төрхийг өдөр бүр ширтэхийг хүсэж байна. Яг нэг өдөр лүү буцаж явах боломж олдвол..галзууртлаа харамсдаг тэр өдөр лүү буцаж очвол, дахин миний гарыг атгасан түүний гарыг илүү чангаар атгаж, хөөрхнөөр инээмсэглэх түүнээсээ хэзээ ч харцаа салгахгүй.

***

Тэр онгоцноос буун бичиг цаасаа барьсаар урдаас минь алхана. Яаж ийм хөөрхөн байж болох юм? Намайг анзаарж байгаа ч юм алга. Утсаараа хүнтэй ярин нухацтай царайлан алхаж байгаад урдах хүнээ мөргөчихлөө.

Зарим зүйлс хэзээ ч өөрчлөгдөдгүй гэдэг үнэн юм гээч? И Сура Бүтэлгүй хэвээрээ байх шив. Би хажууд нь очин унагасан зүйлсийг нь авч өгөхөд дахиад л тоосонгүй. Аягүү гомдмоор юм. Гэхдээ ямарч байсан өөр залуусыг харахгүй л юм байна... Өхөөрдөм хэвээрээ байна.

Үнэнийг хэлэхэд би Ан туслахаар дамжуулж түүнийг үргэлж ажигладаг байсан. Хэрвээ Ан туслах байгаагүй бол би түүнд өдөр алдалгүй цэцэг явуулж чадахгүйгээс гадна өөр залуусын өгсөн цэцгүүдийг өгүүлэхгүй байлгаж чадахгүй байсан юм. Арай л хорон хэдий ч би түүнийг өөр залуусын өгсөн цэцэгсийг аваасай гэж хүсэхгүй байна.

***

"Өө Ан туслах! Өнөөдөр нислэгтэй байсан болохоор номын нээлтэнд очиж чадсангүй. Тэр цэцэг авсан уу?

А/Т: Тийм ээ авсан. Чи өнөөдөр ирсэн бол түүнээр маш их бахархах байсан.

"Ахх харамсалтай юм. Тэр цэцэгний үсэгнүүдийг нийлүүлж уншиж чадсан уу?

А/Т- Түүнийг үнэхээр анзаарагагүй гэдгийг чи мэднэ. Гэхдээ би түүнд үсгийг холбох тухай хэлэхэд тэр ойлгосон. *инээх* Гэхдээ И зохиолч холбож уншсаныхаа дараа их айсан.

Once Winter [COMPLETED]Où les histoires vivent. Découvrez maintenant