3/3

2.9K 299 15
                                    

-Сура-

Хаашаа ч хамаагүй явсаар нэг л мэдэхэд орой болчихжээ. Цас ч намайг хайрлалгүй зогсоо зайгүй будран орох нь нулимс урссан хацрыг минь хөлдөөх шахаж байсан ч сэтгэлд мэдрэгдэх энэ хоосон мэдрэмжийн хажууд юу ч биш биз...Хайр гэдэг нь ийм л байдаг байх.

Даарсандаа ч тэр юм уу, ямар ч хүч чадалгүй болсон хөлөө чирсээр гэрийнхээ урд ирэхэд Тэхён гараа зөрүүлэн намайг хүлээн зогсож байлаа. Намайг түүнд ойртон очиход тэр гараа салган намайг тэврэхэд би зүгээр л түүнийг зөрүүлэн тэвэрлээ.

Дулаахан байна...

***

"Маргааш юу хийх гэж байна даа?"

Дэнсү хүзүүгээр минь тэврэхдээ ийн асуухад би мөрөө хавчсаар "Ммм юу хийх ёстой юм?

Дэнсү: "Битий асуултанд асуултаар хариулаад бай И Сура!

"Би үнэхээр мэдэхгүй байна. Юу хийх ёстой юм?

Дэнсү өөрийнхөө духыг нэг сайн алгадаад "Бурхан минь! Чи үнэхээр Halloween гэж мэддэггүй хэрэг үү? Ядаж кино энэ тэрээс ч харж байгаагүй гэж үү?

"Би өмнө нь кино үзэж байгаагүй шт. Цаг үрсэн дэмий зүйл шиг санагддаг юм.

"Дэбак чиний сэтгэл хөдлөлгүй занг гайхах юм алга! Чи бол хүн биш." гэсээр Дэнсүг нүдээ эргэлдүүлэхэд би хачин царайлсаар:

"Тэгээд хэн юм?

Дэнсү: "Төмс!

***

Өчигдөр Дэнсүгээс болж олигтой ч амарч чадсангүй. Түүнийг хичээнгүйлэн гуйгаад байсан тул бид хамтдаа сургуулийн үдэшлэгт оролцохоор болсон юм.

Намайг сургуулийн хувцас солих өрөөнд ороход Дэнсү хүн аймаар инээсээр нэг гараас минь татан буланд зогсоогоод хувцасыг минь сольж эхэллээ.

Бид хэсэг хугацаанд ноцолдосны эцэст ашгүй нэг юм дуусахад Дэнсү хоёр нүдийг минь таглан алхсаар өрөөнөөс гарч шүгээний минь тольны урд авчирлаа. Харин Дэнсүг нүднээс минь гараа салгах үед би нүдэндээ ч итгэсэнгүй.

"Тоглоод байна уу?

Дэнсү инээдээ барьж ядан "Чи үнэхээр төгс харагдаж байна

Би толинд улам ойртон өөрийгөө харахдаа "Бурхан минь Дэнсү...би яг л эрнэнэ шиш шиг харагдаж байна!!!

"Чи угаасаа л эрдэнэ шишийн өмсгөл өмсчихөж уйланхай минь!" гэсээр гэнэт л Тэхён хэлэх шиг болоход би эргэж хараад золтой л бурхан болчихсонгүй!

Once Winter [COMPLETED]Where stories live. Discover now