4/4

2.6K 284 17
                                    

Жонгүг намайг агаарт өргөсөн чигээр: "Хайртай шүү И Сура" гэж шивнэн уруул дээр минь үнслээ. Би ичин эргэн тойрноо харвал бүх л хүмүүс бидний зүг харан зарим нэг нь аз жаргал хүсэн алга ташиж харагдана. Бурхан минь энэ залуу намайг солиоруулж байна.

Тэр гараас минь атган алхсаар духан дээр минь зөөлхөн үнсээд цааш явлаа.Түүнээсээ салаад удаагүй ч санаж байна.

***

Японд ирээд толгой ч өндийх завгүй өдөр дуусч өрөөндөө иртэл

"ЭЭЭ БУРХАН МИНЬ!

Миний эрүү мултрах шахан зочид буудлын өрөөг минь дүүргэх шахсан олон хувцас зүүлт чимэглэл болон хажууд нь инээмсэглэн зогсох Ан туслахыг харан уулга алдлаа

"Энэ юу вэ?

А/Т-"Энэ бүгдийг танд бэлэг болгон явуулсан байна.

"Ямар солиотой амьтан нь ийм зүйл хийдэг байнаа?"

Намайг толгойгоо барин ийн үглэхэд Ан туслах үүнийг сонссон бололтой сонин царайлсаар өрөөнөөс гарч явлаа. Үнэндээ надад иймэрхүү зүйлс үнэхээр таалагдадгүй.

-Болсон явдал-

Жонгүг Ан туслах хоёр их дэлгүүрээр алхацгаана.

А/Т-"Бид заавал ийм зүйлсийг хүртэл бэлдэх хэрэггүй гэж бодож байна.

Жонгүг "Юу гэсэн үг вэ Ан? Би түүнд бүхнийг өөрийн гараар бэлдэж өгөхийг хүсэж байна. Энэ үнэхээр чухал өдөрт зориулагдаж байгаа шүү дээ.

А/Т "Тэгвэл хүслээр чинь л болцгооё

***
Дэлгүүрийн ажилтан улаан хүрэн өнгийн даашинз барин- "Энэ ямар байна үйлчлүүлэгчээ?

Жонгүг түүнийг нь нухацтай ширтээд-"Хэтэрхий хөгшин загвартай юм

А/Т-"тэгвэл буцаагаад тавьчих~

Жонгүг түүний үгийг таслан- "Гэхдээ Сурад бол сайхан зохино. Энийг авъя

***
Дэлгүүрийн ажилтан дахин нэг даашинз барин-"Энэ ямар байна?

Жонгүг "Хэтэрхий задгай юм. Гэхдээ Сурад бол сайхан зохино. Наадхаа ч бас бэлдчих.

***
Д/А "Энэ ямар байна үйлчлүүлэгчээ?

Жонгүг мөн л даашинзийг эргүүлэн тойруулан хараад "Хэтэрхий энгийн юм. Гэхдээ энэ зөвхөн Сурад л сайхан харагдах юм байна. Энийг ч бас авъя

Энэ мэтээр явсаар байгаад тэр их дэлгүүийг бараг л хоослох шахсан тул Ан туслах түүнийг арай л гэж зогсоов.

Once Winter [COMPLETED]Where stories live. Discover now